Цахим спортын “BC.Game” багийн од Александр "s1mple" Костылев “5Eplay”-ийн сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө багийн анд Азбаяр "Senzu" Мөнхболдыг ОХУ-ын “Team Spirit” багийн Данил "donk" Крышковцтой харьцууллаа.

Александр "s1mple" Костылев “Senzu шинэ donk болж чадах төдийгүй түүнийг давж чадах боломжтой тоглогч. Хамгийн гол нь тэр залхуурахгүй, бэлтгэлээ хичээнгүйлэн хийж, алдаан дээрээ ажиллах шаардлагатай. Сүүлийн таван жил надад Senzu шиг хүчирхэг бууддаг хамтрагч байгаагүй” гэжээ.
Senzu мэргэжлийн түвшинд 2020 оноос хойш тоглож байна. Тэрээр нийт 4 тэмцээнд түрүүлсэн. 2026 оны зун “BCG” багт шилжсэн юм.
