UBLife Logo
Спорт

М.Нандинцэцэгийн тухай кино бүтээжээ

М.Нандинцэцэгийн тухай кино бүтээжээ

Сонирхогчдын боксын 2014 оны Азийн наадам, 2018 оны Дэлхийн АШТ-ээс тус тус хүрэл медаль хүртэн манай эмэгтэй боксчдын анхны медалийг эх орондоо авчирч байсан, Дэлхийн цомын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Мягмардуламын НАНДИНЦЭЦЭГ маань өнгөрсөн есдүгээр сард мэргэжлийн рингэнд анхны тулаанаа хийж, өрсөлдөгчөө нокаутаар ялсан билээ.

Тэгвэл Нандиагийн дараагийн тулааны тов зарлагдлаа. М.Нандинцэцэг маань ээлжит тулаанаа 2026 оны 12 дугаар сарын 12-нд  анхны тулаанаа хийж байсан АНУ-ын Мэриланд мужийн Балтимор хотын "Patapsco arena"-д дахин тулалдах нь ээ.

Түүнээс гадна Нандиагийн бэлтгэл сургуулилтаа базааж, мөн дасгалжуулагчаар ажилладаг “Z's Boxing Gym"-ийнхэн М.Нандинцэцэгийн амьдралаар богино хэмжээний баримтат киног бүтээж, дэлгэцнээ гаргахад бэлэн болжээ.

Кристофер Крузийн бүтээл "АND STILL: A dream buried within" (Зүрхэнд нуугдсан мөрөөдөл) бол зөвхөн боксчны тухай биш ээ.

...Тамирчин хүний зүрхэндээ тээж явдаг мөрөөдөл, гаргадаг золиос, мөн юуны төлөө тэмцэх нь үнэ цэнтэй болохыг харуулсан түүх билээ.

Тэмцээн уралдаанаас хүртсэн медаль, ялалтуудын цаана ямар их золиос, эх хүний ​​амьдрал, харь орон, хүний нутагт бүхнийг шинээр эхлүүлж буй түүхийг өгүүлнэ. Одоо тэр зөвхөн медалийн төлөө бус, харин охиныхоо төлөө, өөрийн ирээдүйн төлөө, мөн хэзээ ч итгэл алдаагүй тэрхүү мөрөөдлийнхөө төлөө тэмцэж байна.

Тэсвэр хатуужил, өөрийгөө таньж мэдэхүй, мөн бүхнийг дахин эхлүүлэх зориг зоригийн тухай өгүүлэх "AND STILL" баримтат богино хэмжээний киноны нээлтэд бидэнтэй нэгдээрэй! хэмээн киног бүтээгчид өгүүлжээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...