Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Токио-2020" паралимпод МОНГОЛЫГ төлөөлөн оролцох 8 тамирчин


"Токио-2020" паралимпын наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулагдана. Монгол Улсыг төлөөлөн дараах тамирчид тус наадамд оролцох эрхээ авч, бэлтгэлээ базаагаад байна. 

1. Х.Энхтуяа. Пара тэеквондо

Х.Энхтуяа нь пара спортын төрөлд Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй тамирчин юм. Эмэгтэйчүүдийн К44 ангиллын 49 кг-ын жинд өрсөлддөг тэрээр дэлхийн хошой аварга.

2. Г. Болор-Эрдэнэ. Пара тэеквондо

Пара таеквондогийн "Лондон-2017" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ гурав дахь алтан медалиа хүртсэн удаатай. 

3. Э.Содномпилжээ. Пара поуэрлифтинг

Э.Содномпилжээ нь Паралимпын наадмаас медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин юм. Дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг. Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон юм.

4. Н.Мөнхбаатар. Пара байт харваа (баруун гар тал)

Спорт мастер цолтой тамирчин Н.Мөнхбаатар нь 2019 оны Азийн АШТ-ээс ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн.

5. З.Ганбаатар. Пара буудлага

З.Ганбаатар нь дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 10-аад медальтай тамирчин юм.

6. Д.Саруултөгс. Хөнгөн атлетик

Д.Саруултөгс зээрэнцэг, бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр улсын дээд амжилтыг эзэмшдэг. 

7. П.Энх-Манлай. Хөнгөн атлетик

Монголын пара хөнгөн атлетикийн тамирчин, спортын мастер П.Энхманлай нь Польш улсын Бидгош хотод болсон пара хөнгөн атлетикийн Гран-При тэмцээнд T-53 ангилалын 100 метрийн зайд хүрэл медаль хүртсэн. 

8. А.Мөнхбат. Жүдо

Пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын тамирчин А.Мөнхбат дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг "IBSA" спортын дэлхийн наадмын 2015 оны мөнгө, 2019 оны аварга юм.

Хамгийн их уншилттай
1
2021.07.14
Чойбалсангийн Хулан: Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ
2
2021.07.21
Олимпын тамирчдын олныг гайхшруулсан 24 зураг
3
2021.07.07
Санамсаргүй байдлаар авьяас чадвараа олонд нээсэн 15 АЛДАРТАН
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Booker Prize 2021: Шри Ланка, Канад, Өмнөд Африк зохиолч шалгарлаа
2
8 цагийн өмнө
FINEDU | Яг одоо БИЕ ДААН санхүүгийн боловсролоо нэмэгдүүлэх 5 АЛХАМ
3
3 өдрийн өмнө
Шархалсан зүрхний синдром буюу хайраас болж үхэх магадлалтайг тогтоожээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Booker Prize 2021: Шри Ланка, Канад, Өмнөд Африк зохиолч шалгарлаа
2
3 өдрийн өмнө
Токиогийн олимпод 168 ЛГБТИК+ тамирчид оролцож байна
3
3 өдрийн өмнө
Японд зөвхөн царай муутай хүнд л татагддаг "Bususen" гэх хүмүүс байдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.