Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Пиццаны эх оронд автомат пиццаны машин нээгдсэн нь италичуудын дургүйцлийг хүргэжээ


Дэлхийн хамгийн эртний хоолны жор агуулсан ном нь Ромын эзэн хаан Тиберигийн I зууны үед бичигдсэн гэж таамагладаг. ЮНЕСКО 2017 онд неаполитан үеийн Ром дахь пиццаны тогоочдыг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад оруулсан байдаг. Тэгвэл уг олон зууны түүхт, уламжлалт аргаар хийгдсэн амтат пиццагаар дутагдаж үзээгүй хотод нэгэн энтрепренер гуравхан минутын дотор пицца хийгч автомат машин байрлуулжээ. 

Үүний хариуд хотын хамгийн эртний пиццаны газрын эзэн Рензо Панаттони "Жирийн нэг машин уламжлалт пиццаны амт, нимгэн захыг хэзээ ч гүйцэхгүй" гэжээ. Харин уг автомат машины санааг гаргасан 46 настай энтрепренер Буколо хариуд нь "Би пиццаны газруудтай өрсөлдөх гээгүй юм шүү. Зүгээр л пиццанд хайртай ард түмэнд өөр сонголтыг л бий болгож байгаа юм" хэмээжээ. Мөн шинэхэн бизнесийн санаа нь сониуч хүмүүсийн анхаарлыг татна гэж тэрбээр итгэж байгаа аж.

Пиццаны машин нэг удаагийн дүүргэлтээр 100 ширхэгийг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд тэр дор нь жорын дагуу ус гурилыг хольж зуураад, захиалгын дагуу хоолны материалыг өрж тавин хэт ягаан туяаны зууханд болгож өгдөг байна. Энэ үйл явцыг шилэн хоргоны цаанаас ажиглан зогсох нь хүүхдүүдэд таалагдаж байгааг эцэг эхчүүд хэлжээ. Түүнчлэн таксины жолооч гэх мэт хоолны газрууд хаасан, шөнийн цагаар ажилладаг хүмүүст хүссэн үедээ халуун пицца идэх боломжийг олгож байгаа аж. 

Хоол шүүмжлэгч Валенти хэлэхдээ "Пиццан дээр ханборгоцой тавихаас эмээдэггүй хүмүүс байдаг. Энэ нь интернет орчинд хошигнол төдий боловч Италид хууль бус зүйл! Пиццаны машин эхэндээ хүмүүсийн анхаарлыг татах ч италичуудад лав хооллож буй мэдрэмж өгөхгүй байх" гэжээ. Харин шүүмжлэгч Дариа Куомо автомат машины пиццаг амсаж үзээд "Гурил бэлдэх хугацаа хангалтгүй, арга барил нь хэтэрхий зэрлэг, гадаад төрх нь царай муутай ч робот хийсэн гэхэд амт нь боломжийн болсон" гэж дүгнэжээ.


Эх сурвалж: The New York Times

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
6 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
7 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.