Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Залуусын санаачилсан 2021 оны онцлох 5 ТЭТГЭЛЭГ (дотоодын)


Цар тахлын үед ч сурах хүсэл тэмүүллээ бүү унтраагаарай. Залуусын байгууллагаас дүү нартаа зориулан өөрсдийн санаачлагаар хэрэгжүүлж буй 2021 оны онцлох тэтгэлгүүдийн мэдээллийг хүргэж байна. 


1. Unlock подкастын ментортой тэтгэлэг 

Уншсан мэдсэнээ хуваалцдаг "Unlock" подкастын уншигч залууст зориулсан тэтгэлэг. 2 сая төгрөгийн мөнгөн тэтгэлгээс гадна 1 жилийн турш зааж зөвлөх хувийн ментор, сургалт семинаруудтай нь тун онцлог. Мэргэжил харгалзахгүй тул үзээд алдаарай!

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

   

2. "Ирээдүйн авьяастан" тэтгэлэг

Урлагийн чиглэлээр дотоодод олгодог цөөн тэтгэлгийн нэг. Монголын Урлагийн Зөвлөлөөс урлагийн боловсролд дэмжлэг үзүүлэх, үндэсний өв соёлоо өвлүүлэн үлдээх зорилготой хэрэгжүүлдэг. Урлагийн чиглэлээр суралцдаг бол заавал ороорой.

  

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

3. "Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн судалгааны тэтгэлэг 


Оюутан залуусын судалгаа шинжилгээний бүтээлийг дэмжих зорилготой залуусын байгууллагын тэтгэлэг. Хүссэн сэдвээрээ судалгаа хийн, мөнгөн тэтгэлэг болон менторын зөвлөгөө авах боломжтой. 

Материал авах хугацаа: 2021 оны тэтгэлэг хараахан зарлагдаагүй. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

4. Залуу Дадлагажигч Хөтөлбөр 2021

ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагчдад зоруилсан Зориг сангийн тэтгэлэг. Өөрийн хүссэн мэргэжлийн байгууллагадаа богино хугацааны дадлага хийх боломжтой. Суралцангаа дадлагажих сайхан боломж!

Материал авах хугацаа: 2021 оны 2-р сарын 6-ны өдрийн 23:59 цаг хүртэл. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

5. Шилдэг оюутан дэмжлэг үзүүлэх тэтгэлэг

Сургуулиа амжилттай төгсөж Монголдоо их дээд сургуульд тэнцсэн ч сургалтын төлбөрөө төлөх боломжгүй байгаа хүүхэд, өсвөр үеийнхэнд бодит дэмжлэг үзүүлэх тэтгэлэг. Залуусын JCI байгууллагаас хэрэгжүүлдэг. 

Материал хүлээн авах хугацаа: 2021 оны тэтгэлэг хараахан зарлагдаагүй. Өнгөрсөн жилүүдэд 9-р сард зарлагдаж байжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
5 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.