UBLife Logo
Боловсрол

Монгол сурагчид ОУ-ын 3 олимпиадаас 12 медаль, шагнал хүртлээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Монгол сурагчид ОУ-ын 3 олимпиадаас 12 медаль, шагнал хүртлээ

Зуны олимпын наадамтай зэрэгцэн олон улсын олимпиадад оролцож байгаа манай сурагчдын баг гайхалтай амжилт гаргасан мэдээг БСШУЯ-аас мэдээллээ. Монголын сурагчид олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ. 

Мөн олон улсын физикийн 51 дэх олимпиад Литва Улсад болж, Монголын 2 сурагч хүрэл медаль хүртжээ. 76 орны 400 гаруй сурагч энэ олимпиадад оролцсон юм. 

Энэ онд Монголын сурагчид олон улсын 5 олимпиадад оролцож байна. Цар тахлын үе тул сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж үндэсний сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ. 3 олимпиадын дараа буюу одоогийн байдлаар Монгол сурагчид 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл, 3 тусгай байр эзлээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.