UBLife Logo
Спорт

Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг түүхэн амжилт үзүүлж 4-т орлоо

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг түүхэн амжилт үзүүлж 4-т орлоо

 Токио 2020” олимпын наадмын хүндийн өргөлтийн төрөлд эмэгтэйчүүдийн 87 кг-д өрсөлдсөн ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэг нийлбэр дүнгээрээ 4-р байрт шалгарлаа. Тэрээр огцом өргөлтөөр 110 кг, түлхэлттэй өргөлтөөр 142 кг-ийг өргөж, нийлбэр дүнгээр 252 кг амжилтаар олимпийн наадмаа өндөрлөлөө. 

Уг төрөлд Хятадын тамирчин алт, Эквадорын тамирчин мөнгө, Бүгд Найрамдах Доминикан Улсын тамирчин хүрэл медаль хүртлээ. 

23 настай залуу тамирчин М.Анхцэцэг нь 2016 оны Риогийн олимпод огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 131 кг-ыг тус тус өргөж 8-р байр эзэлж байв.

Эх сурвалж: Olympic.com 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...