Уйдаад, ямар нэгэн гоё кино, цуврал эхлүүлмээр байна уу? Тэгвэл эдгээрийг сонирхоод үзээрэй. Танд таалагдах болно.
1. One-Punch Man (2015 – 2019)

Учирсан ямар ч дайснаа ганц цохилтоор л дийлж чаддаг Сайтама яваандаа уйдаж, тулаан түүнд сэтгэл ханамжтай байхаа больж эхэлнэ. Маш сайн хөгжим бас махс хөгжилтэй зохиолтой, дээрээс нь уйдахааргүй адал явдалтай шүү.
2. Tokyo Ghoul (2014 – 2018)

Зөвхөн хүнээр л хооллож амьдардаг, дээрээс нь яг хүн шиг харагддаг "гөүл"-үүдтэй зэрэгцэн амьдарна. Гөүлүүд хэдий хүмүүсийн нүднээс далд нууцаар амьдрах ч яваандаа өөрсдийн нийгмийг бүтээж эхлэх болно.
3. Attack on Titan (2013 – )

Хананы цаана орших үлэмж биетнүүд нэг л өдөр ханыг нэвтлэн орж ирж, хүмүүсийг хайр найргүй идэж, хороож эхэлж буйгаар үйл явдал эхэлнэ. Хүмүүс амьд үлдэхийн төлөө хэрхэн үлэмж биетнүүдтэй тэмцэлдэж буйг үзээрэй.
4. My Hero Academia (2016 – )

Хүн бүхэн өөрийн гэсэн хүч чадалтай, нууц авьяастай төрдөг ертөнцөд нэгэн хүү өөрийн чадваргүй хэмээн сэтгэлээр унах ч супер баатар болохыг мөрөөдсөөр байх болно. Нэг л өдөр түүнийг Японы хамгийн агуу баатар шавиа болгодог.
5. JoJo’s Bizarre Adventure (2012-2019)

Энэхүү цуврал Жонатан Жоестар болон түүний үр удмын үйл явдлыг харуулах болно. Цуврал нэг болгон аль нэгэн ЖоЖо-гийн түүхийг, тэдний тулааныг харуулна.
6. Haikyu!! (2014- )

Волейболын спортод хайртай хүн болгонд таалагдах тус анимэ спорт гэдэг хүнийг яаж өөрчилж, тэсвэр хатуужилтай болгож, багийн спорт хүмүүсийг хэрхэн нэгтгэж чаддагийг харуулах болно. Мэдээж адал явдал, өрсөлдөөн нь таны цусыг хөөргөнө.
7. Neon Genesis Evangelion (1995-1996)

Танигдахын аргагүй болсон дэлхийд асар их сүйрэл авчрах чадалтай Ангелууд гарч ирэх бөгөөд түүнийг устгахаар "Evngelion" гэх робот зохион бүтээнэ. Шинжи гэх хүү Токиод аавынхаа бүтээсэн роботын нисгэгч болохоор ирж байгаагаар үйл явдал эхэлдэг.
8. Food Wars!: Shokugeki no Soma (2015- )

Нэгэн залуу гэр бүлийнхээ рестораныг өвлөн авч, мундаг тогооч болохыг хүссэн ч нэг л өдөр аав нь ресторанаа хааж, түүнийг сургуульд явуулдаг. Удалгүй тэр бол маш өндөр зэрэглэлийн хоолны сургууль бөгөөд сурагчдынх нь 1 хувь арай ядан төгсдөг хатуу дүрэм журамтай болохыг ухаарна.
9. Fullmetal Alchemist: Brotherhood (2009-2010)

Ямар нэгэн зүйл оронд нь өгөлгүйгээр, ямар нэгэн зүйл авах боломжгүй. Ямар нэгэн зүйл авсан бол оронд нь төдий чинээний зүйл өгөх ёстой энэ бол Алхимийн хууль. Бага байхдаа аав нь сураггүй алга болж ээж нь удалгүй нас баран өнчин хоцорсон Элрикийн ахан дүүс, ээжийгээ амилуулах гэж оролдон бүтэлгүйтсэний улмаас өөрийн нэг хөл нэг гар, дүүгийнхээ биеийг алдсан тэд эргүүлж алдсан бүхнээ олж авахын тул хүчтэй тэмцэх болно. (via aishiteru2016.blog)
10. Demon Slayer: Kimetsu no Yaiba (2019)

Ээж болон олон дүүтэйгээ ууланд амьдардаг Камадо Танжиро нэг өдөр хотоос харих замдаа цасан шуурганд өртсөн тул аргагүйн эрхэнд бэлд нь хоноглодог. Маргааш нь гэртээ иртэл домогт яригддаг чөтгөрүүд тэр шөнө гэр бүлийнхнийг нь хүйс тэмтэрсэн байхыг харна. Тэр дундаас охин дүү Нэзүко нь ганцаар чөтгөр болон хувирч үлдсэнийг олж мэдээд буцааж хүн болгох эрэлд гарснаар үйл явдал эхэлдэг.
Мөн тус 10 анимэ бүтээлээс гадна санал болгох 10 анимэг товч танилцуулж байна.
11. Fate/stay night: Unlimited Blade Works (2014-2015)

12. Anohana: The Flower We Saw That Day (2011)

13. Erased (2016)

14. The Seven Deadly Sins (2014 – 2020)

15. A Place Further Than The Universe (2018)

16. The Pet Girl of Sakurasou (2012-2013)

17. Your Lie in April (2014-2015)

18. Code Geass (2006-2008)

19. Death Note (2006-2007)

20. Naruto (2002 – 2017)

