“Эхнэрийн урхи” киноны гол дүрийн жүжигчин Чан Со Хи зөвшөөрөлгүйгээр нэр, зургийг нь ашигласан Монголын гоо сайхны нэгэн компанитай заргалдаж байгаагаа мэдэгджээ.
Тэрээр энэ сарын 26-нд олон нийтийн сүлжээнд “Монголд миний нэрийг ашиглан, гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг компани, сайт байгааг саяхан мэдлээ. Тэд бүтээгдэхүүнээ минийх мэтээр сурталчилдаг байна. JSH тэмдгийг ч хууль бусаар ашиглажээ. Би фенүүд та нарыгаа хэзээ ч хуурахгүй шүү” гэж бичсэн байна.
Одоогоор хэргийг Шүүхээс шалгаж байгаа гэнэ.
