UBLife Logo
Newsfeed

Гал, шороо, агаар, ус: Төрсөн ордныхоо махбодоор өөрийгөө шинжихүй

Гал, шороо, агаар, ус: Төрсөн ордныхоо махбодоор өөрийгөө шинжихүй

12 орд нь махбодоороо үндсэн 4 элементэд хуваагддаг билээ. Үүнд: 

Гал

Шороо

Агаар

Ус

Махбод болгон өөрсдийн гэсэн шинж чанартай бөгөөд бүгд байгаль дэлхийгээс гаралтай учир өөр хоорондоо харилцан хамааралтай байдаг.Гал махбод: Хонь, Арслан, НумШороон махбод: Үхэр, Охин, МатарАгаар махбод: Ихэр, Жинлүүр, ХумхУсан махбод: Мэлхий, Хилэнц, Загас

Ямар ордонд төрснөөсөө хамаараад ямар махбодтой болохыг тань, мөн энэ махбодод төрсөн хүмүүс ямар нийтлэг шинж чанартай байдгийг хүргэж байна.


Гал махбод: Хонь, Арслан, Нум

Тэд яг л гал шиг хүсэл тэмүүлэл, эрч хүч, цог золбоотой хүмүүс. Гал чамайг дулаан байлгаж бүр эсвэл шатаан сүйрүүлж чадна гэдгийг мэдэж явах нь зүйтэй. Энэ төрлийн хүмүүстэй зөв харьцаж, ийм хүмүүс ч мөн өөрсдийгөө барьж, аливааг тэнцвэртэй байлгахыг зорих нь зөв. Түлээ түлш нэмэхгүй бол гал хурдан шатаад дуусчихдаг. Гэсэн ч үнс нурман дундаасаа ахин дүрэлзэх чадвартай нь тэдний нэг онцлог. Тэд бадрангуй, оргилсон. Хэдий унтарч, дүрэлзэхээ болих нь бий ч эргэн дүрэлзэх нь, өөрийн амьдралын эрч хүчийг дахин олж авахдаа хурдан хүмүүс. Жижигхэн оч хүртэл ой модыг бүхэлд нь галд автуулдаг шиг тэдний үг үйлдэл хурц, бусдад нөлөө үзүүлсэн шинжтэй. Тиймээс гал махбодтой хүмүүсийг сэтгэлээр тэтгэн халамжлахын хажуугаар болгоомжтой харьцах хэрэгтэй. Тэд амжилтын төлөө. хүсснэ зүйлээ авахын тулд зогсолтгүй урагшилж чаддаг.Шороон махбод: Үхэр, Охин, Матар

Шороон махбодтой хүмүүс бүх зүйлийг бодитоор харж, хөрсөн дээр нь буулгадаг хүмүүс. Тэд бүхнийг ул суурьтай хүлээж авах ба бусдад ч аливаа юмсыг үндэс суурьнаас нь, чухлаар авч үзэхийг сануулдаг. Удаан бас болгоомжтой, тогтвортойгоор тэд аливааг хийх ба хийж бүтээсэн зүйлс нь найдвартай чанартай байдаг. Тэд маш үнэнч. Бас эргэн тойрны хүмүүстэйгээ хүнд хэцүү цагт нь үргэлж хамт байдаг. Энгийн үед тэд өөрсдийн чадвар, дадлага туршлагадаа бүрэн итгэдэг бол хүнд хэцүү цаг ирэхэд аливаа асуудлыг өнгөн хэсгээс нь эхлэн гүн гүнзгий рүү хүртэл ухаж, асуудлын учрыг олох гэдэг. Тэд уурлаж бухимдах нь ховор ч тэгсэн үед нь болгоомжилж, зайгаа барихыг сануулъя. Тэд загварын сайхан мэдрэмж, амттай хоолны жор, сайхан дууны плэйлисттэй, бас хүмүүсийг дэмжиж тэтгэх сайхан үгтэй тийм л хүмүүс байдаг.Агаар махбод: Ихэр, Жинлүүр, Хумх

Тэд тэр чигтээ үйл явдал, шинэ санаа бас мөнхийн хөдөлгөөнд оршино. Товчхондоо бол  "Өөрчлөлт авчрах салхи" л гэсэн үг. Хүчтэй шуурганд нь чи өртвөл дэмий л тийчлэхээс өөр юу ч хийж чадахгүй. Тэдний зарим нь аливааг жаахан хөнгөн хүлээж авдаг хүмүүс байх нь бий ч бусад нь бол жинхэнэ цахилах хурд л гэсэн үг. Агаар махбодтой хүмүүс бидэнд өнгөрсөн, хуучин, онцгүй бүхнээ үлдэн хөөж шинэ агаар амьсгалахад тусалдаг. Яг л салхи шиг тул чи тэднийг хэзээ ч барьж чадахгүй, мөн нэгэнт чамайг хийсгэн авч одсон бол хаана аваачиж хаяхыг нь ч чи мэдэхгүй. Бүх зүйл байнгын адал явдлаар дүүрэн байна. Шинэ санаа, мэдээ мэдээлэл, найз нөхөд, олон хүнээр хүрээлүүлж байдаг, хүмүүстэй яаж харилцахаа мэддэг, бүгд тэднийг тойрон эргэж байдаг хэмээн боддог хүмүүс.Усан махбод: Мэлхий, Хилэнц, Загас

Зөн совинтой, сэтгэл хөдлөл ихтэй, хэт мэдрэмтгий усан махбодтой хүмүүс Номхон далай шиг л далдын бас нууцаар дүүрэн. Яг л ус шиг тэд чиний сэтгэлийг сэргээж чадна эсвэл өөрийн гүн ёроолдоо живүүлж ч мэднэ. Эдгээр ордныхон голдуу гүн гүнзгий хүсэл мөрөөдөлтэй, яаж л бол яаж хувирч мэдэх сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүс байдаг. Тэдэнд аюулгүй байдал бол хамгийн чухал зүйл. Тэд сэтгэл хөдөлгөсөн кино, дуу, дурсамж агуулсан зургуудад тун дуртай. Тэд хайрладаг хүмүүстээ анхаарал хандуулж, өөрт нь хамааралгүй хүмүүсийг ойшоож үздэггүй. Мөн маш бүтээлч, заримдаа хэт дотогшоо хандлагатай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
0
0
0
0
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.212.155.208
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.