UBLife Logo
Newsfeed

Зорчигчдын яс хугарснаас болж Японы хамгийн хурдан галзуу хулгана хаагдлаа

Зорчигчдын яс хугарснаас болж Японы хамгийн хурдан галзуу хулгана хаагдлаа

Фүжиёшидад байрлах хамгийн хурдан галзуу хулгана болох До-Додонпад сууж тоглосон 4 хүний яс хугарснаас болж тус галзуу хулганыг хаасан тухай Майничи мэдээллээ.

Fuji-Q Highland амралтын хүрээлэнгийн хамгийн олон хүнийг татдаг байсан тус тоглоом өмнө нь мөн хоёр хүнийг гэмтээсэн тухай Vice News дурджээ. 

2001 онд баригдахдаа цагт 170.6 км хурдаар давхидаг байсан бол 2017 онд дахин сайжруулалт хийгдэж цагт 180.2 км хурдалдаг болсон байсан юм.

Мөн тус галзуу хулгана 39.6м диаметр эргэдэг бөгөөд сууж үзсэн хүмүүсийн хувьд ёстой л жинхэнэ галзуу хулгана гэж юу байдгийг мэдрүүлдэг байсан билээ.

Өмнө нь янз бүрийн гэмтлийн тухай мэдээлж байсан ч тоглоомтой холбоотой асуудал үүсээгүй байсан, хэвийн ажиллаж байсан гэнэ. Харин энэ сарын эхээр 30 орчим насны эр яс хугарсан гэж мэдээлснээр тоглоомыг хаалаа.

Хэр галзуу давхидаг болохыг энэ бичлэгээс үзээрэй:

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
1
0
2
5

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.