UBLife Logo
-

Шинэ трэнд: Хэрхэн "Facebook LIVE" хийх вэ?

UBLife
UBLife
Шинэ трэнд: Хэрхэн "Facebook LIVE" хийх вэ?

Урьд нь зөвхөн томоохон брэндүүдийн хуудас болон нэртэй одод хийх эрхтэй байсан “Broadcast Now” буюу шууд бичлэг нэвтрүүлэх тохиргоо бүх хэрэглэгчдэд нээлттэй болсныг Та хэдийнэ дуулаа байлгүй. Фэйсбүүк найзууд тань шууд бичлэг нэвтрүүлж байхыг Та цөөнгүй удаа харсан байх. Тэгвэл үүнийг хэрхэн хийхийг одоо тайлбарлая.

Фэйсбүүк статус бичих цэсийг сонгох үед “Check-in” тэмдэглэгээний хажууд “New! Record and share live video” гэх шинэ товчлуур байх болно. Гэхдээ одоогоор энэ цэс хүн бүрийн фэйсбүүк аккаунт дээр ашиглах боломжгүй гэдгийг санаарай. Фэйсбүүк компани энэ цэсийг бүх хэрэглэгчдэд нээлттэй болгохын тулд хичээн ажиллаж байгаа гэнэ. Гар утасны камер болон микрофоноо таниулсны дараа “Continue” буюу үргэлжлүүлэх товчлуурыг дарах шаардлагатай. Үүний дараа шууд бичлэгээ зөвхөн найзууддаа, аль эсвэл бүх хүнд нээлттэй цацах эсэхээ тохируулна. 

Шууд нэвтрүүлэлт дамжуулах зуураа та хэдэн үзэгчтэй буйгаа харах боломжтойгоос гадна, шууд сэтгэгдлүүд, шууд нэвтрүүлж буй бичлэгийнхээ хугацааг харах болно. Шууд бичлэг хийхэд хугацааны хязгаарлалт байхгүй ч муугүй интернэтийн холболттой байх хэрэгтэй шүү. Энэхүү фэйсбүүкийн шинэ боломж нь хэрэглэгчдэд илүү интерактив байдлаар бусадтай харилцах, үйл явдлыг цаг алдалгүй газар дээрээс нь мэдээлэхэд илүү дөхөм болгож байгаа юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
26
16
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.