Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Digital Nation - 2021" үеэр нетворкинг хийх 8 ЗӨВЛӨГӨӨ


Салбар бүрийн бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах “Digital Nation - 2021” арга хэмжээ болох өдөр ойртсоор... Нетворкинг хийж, салбарын мэргэжилтнүүд, сонирхол нэгт залуустай уулзан танилцах 3 өдрийн (2021.09.17-19) арга хэмжээнд хэрхэн бэлтгэх талаар цөөн зөвлөгөөг хүргэж байна.

#1 Гол зорилгоо тодорхойлох 

Шинэ танил, ижил сонирхолтой найзуудтай болохыг хүсч байна уу? Эсвэл ажлын шинэ хамтрагч, бизнес түнш хайж байгаа юу? Ямар зорилгоор нетворкинг хийхээр зорьж буйгаа харгалзан үзээд зорилтот бүлгээ хаана ямар арга хэмжээнд оролцож байх боломжтойг тодорхойлоорой. "Digital Nation - 2021" үеэр ямар ямар үйл ажиллагаа болох талаар мэдээллийг эндээс  аваарай. 

#2 Өөрийгөө хэрхэн танилцуулахаа бодох

Өмнө нь уулзаж байгаагүй, таны тухай огт мэдэхгүй хүмүүстэй танилцахдаа тэдний тухай асууж лавлахаас гадна өөрийгөө үнэн зөв бөгөөд товчхон танилцуулаарай. Ямар байдлаар хэрхэн танилцуулахаа өмнө нь бэлдчихвэл амар. 

#3 Оролцогчдын талаар урьдчилан судлах

Хоёр төрлийн жагсаалт бэлтгээрэй. Эхний эгнээнд танилцаж уулзах, магадгүй цаашид нөхөрлөхийг хүсч буй хүмүүсээ; хоёр дахь эгнээнд урам зориг авдаг, манлайлах чадвараас нь суралцахыг хүсдэг, харилцаа тогтоож, ажлын хамтрагч болохыг хүсч буй хүмүүсээ бичээрэй. Тэгээд тэднийг хаана, ямар үйл ажиллагаанд хэдэн цагаас орохыг нь тооцоолон, яриа дэлгэхэд л болно. 

#4 Зоригтой, өөртөө итгэлтэй, эелдэг байх 

"Тэр намайг танихгүй", "Эвгүй байдалд оруулах вий" гэж айх хэрэггүй. Өөртөө итгэлтэйгээр яриагаа эхлүүлээрэй. Гол нь тодорхой байж, нөгөө талынхаа ярианы өнгө аяс, зан байдлыг сайтар анзаарч, хаа нэг тийшээ яараагүй, тантай ярилцахдаа таатай байгаа эсэхийг нь магадлаарай. 

#5 Зайгаа барих, бусдын хувийн орон зайг хүндэтгэх 

Халдвар хамгааллын дэглэмээ чандлан баримтлаарай. Нетворкинг хийхдээ маскаа тайлах, маскаа оролдох зэрэг нь зохимжгүй бөгөөд эрсдэл дагуулахыг санаарай. Мөн тухайн хүний хувийн орон зайг хүндэтгэн хүн хоорондын зайгаа барихаа ч мартуузай. 

#6 Биеийн хэлэмжээ нээлттэй байлгах 

Гараа алдлан зогссон хүн өөрийн эрхгүй бусдад "Би ярилцмааргүй байна" гэх дохиог өгч байдаг. Тиймээс биеийн хэлэмжээ анхаарч, бусадтай харилцахдаа таатай буйгаа илэрхийлж байгаарай. 

#7 Ямар нэг сэтгэлд хоногших зүйлээр өөрийгөө илэрхийлэх

Нетворкинг хийх үед хүмүүс нэг дор олон хүнтэй уулзаж танилцдаг ч бүгдийг нь нэг нэгэнгүй санадаггүй. Заримтай нь бүр уулзсанаа ч санахгүй гээч. Тэгвэл та гадаад төрх, харилцан яриа, өвөрмөц санаа сэдэл гэх мэт харилцагчийнхаа сэтгэл хоногших ямар нэг онцгой сэтгэгдэл үлдээгээрэй. Тэр таныг мартахгүй. 

#8 Нэрийн хуудсаа хангалттай бэлтгэх 

Хэдхэн хором уулзаад өнгөрсөн ч нэрийн хуудас таныг төлөөлөн тухайн хүнд үлдэх болно. Тиймээс нэрийн хуудсаа хангалттай хэмжээгээр бэлтгээрэй. Сошиал хаягаа солилцох хэрэгцээ гарч мэдэх тул сошиал дүр төрхөө өөрийн хүссэнээр бүрдүүлсэн эсэхээ эргэн нэг харахад илүүдэхгүй. 

Бусад цөөн зөвлөгөө: 

- Цар тахлын үед гар барихаас зайлсхийх;

- Инээмсэглэж, дохиж, яриаг нь сонсож буйгаа илэрхийлэх;

- Бусдын цаг завыг хүндэтгэх: Хэтэрхий удаан ганцаараа ярихгүй байх, ярилцах завтай эсэхийг нь лавлах;

- Ашиглах гэж бус харилцан ашигтайгаар нетворкинг хийх;

- Нэг танилаараа дамжуулан шинэ хүмүүстэй танилцах;

- Хэрэв удирдах албаны хүнтэй уулзсан бол шууд "Танайд ажил байгаа юу?" гэж асуух хэрэггүй;

- Аль болох харилцан ярилцах буюу нэг тал нь давамгайлсан ярианаас татгалзах;

- Уулзалтын төгсгөлд "Ярилцсанд баярлалаа" хэмээн талархал илэрхийлэх гэх мэтээр зөв боловсон, харилцан таатай нетворкинг хийгээрэй.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
2 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
5 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.