UBLife Logo
Newsfeed

"Digital Nation - 2021" үеэр алдаж боломгүй 9 АРГА ХЭМЖЭЭ

Г.Сүрэн
Г.Сүрэн
"Digital Nation - 2021" үеэр алдаж боломгүй 9 АРГА ХЭМЖЭЭ

Цахим шилжилтэд түүчээлэх "DIGITAL NATION-2021" үндэсний арга хэмжээ энэ сарын 17-19 хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Мэдээлэл харилцаа, технологийн салбарынхнаас гадна нийгмийн бүхий л салбарын төлөөлөл 100 гаруй компани уг арга хэмжээнд оролцох  юм. Салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах “Digital Nation-2021” арга хэмжээнд биднийг юу юу хүлээж байна вэ?

#1 ЦАХИМ ҮНДЭСТЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын өнөө үе ба бэрхшээл, ирээдүй ба боломж гэх сэдвүүдээр дугуй ширээний салбар хэлэлцүүлэг есдүгээр сарын 18-ны бямба гарагт явагдана.

Монгол Улсын Засгийн Газар 2021-2024 оны үйл ажиллагааныхаа хүрээнд цахим үндэстэн болох зорилт тавьсан. Уг ажил "Digital Nation-2021" арга хэмжээгээр ийнхүү эхэлж байна.

#2 eMongolia v2.0 танилцуулах нээлтийн арга хэмжээ

Төрийн 540 төрлийн үйлчилгээг шууд авах e-Mongolia аппликейшний шинэчлэлийг танилцуулна. "Удахгүй таны бүх бичиг баримт таны утсанд" гэх цахим шинэчлэлийн эхлэл яах аргагүй e-Mongolia юм. Энэ удаагийн шинэчлэлээр иргэдийн дижитал бичиг баримтын нэмэлтийг танилцуулахаас гадна хэрэглэгчид ашиглахад илүү хялбар дизайныг санал болгож буй. Мөн энэ шинэчлэлийн хүрээнд компани байгуулах, шилжилт хөдөлгөөн гэх мэт илүү олон үйлчилгээг апп-аар авах боломжтой болжээ.

#3 Women in ICT Forum + Women in DN

"Women in ICT Forum" нь олон улсын мэдээлэл харилцаа, технологийн салбарын манлайлагч эмэгтэйчүүдтэй онлайнаар шууд явагдахаараа онцлог.

Харин "Women in DN"-д салбарын тэргүүлэх монгол эмэгтэйчүүд "Цахим үндэстэн болоход эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг" сэдвээр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “White Rock” төвд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

#4 5G интернэтийн хурдыг шалгах боломж

Дэлхий нийтийн цахим шинэчлэл, цахим ирээдүйн түлхүүр гэгдэж буй 5G интернэтийг турших эхний хэрэглэгчдийн нэг болохыг хүсвэл "Digital Nation - 2021"-ийг зориход л болно!

#5 САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ухаалаг хот зэрэг сэдвүүдээр салбарын төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

#6 Соёлын яамны соёл & технологи хэсгийн үйл ажиллагаа

Цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээг Монгол Улсын Соёлын яам хамтран зохион байгуулж буй. Тэгвэл Соёлын яамны үйл ажиллагаанд шилдэг хамтлаг, уран бүтээлчдийн дуу хөгжим, урьд нь хэзээ ч харж, туршиж байгаагүй технологийн дэвшлийг ашигласан энтертайнмент үзүүлбэрүүд, технологийн шийдлүүд багтжээ.

Соёлын яамны хэсэгт:

- "Өвгөн хуурч" комик киноны багтай уулзан, үлгэрээс нь сонсон, "Сүхбаатар" комик киноны анхны үзэгч болж, комик хэрхэн бүтэх үйл явцыг үзэх;

- Үндэсний контент үйлдвэрлэгч АРГУН компанийн “Тоглонгоо суралцацгаая” AR хэсэгт тухлан саатах;

- "Beer night studio" бүтээл "Carnival night" тоглоомын бодит орчинд зочилж, тоглоомын даалгаварыг биелүүлэн гарын бэлэг хожих; 

- VR хөтчийн тусламжтайгаар гэрээсээ гаралгүй уг хэсгээр зочлох боломжтой.

- 12:00 – 19:00 цагийн хооронд шинэ залуу амьд хөгжмийн хамтлагийн тоглолтыг үзэж, шилдэг DJ нарын хэмнэлд хамтдаа бүжиглээрэй.


#7 AIRSHOW + ГЭРЛИЙН ҮЗҮҮЛБЭР 

Улаанбаатар хотын дээгүүр нисдэг тэрэгтэй агаарын шоу 17-19 өдрүүдэд нэг цагийн турш ниснэ. Мөн гэрлийн шоу үзүүлбэр, олон нийтэд сансрын технологийн талаар сурталчлах таниулах агаарын бөмбөлөг хөөргөх үйл ажиллагаа болно.

#8 ОЛОН УЛСЫН E-SPORT ТЭМЦЭЭН 

Хамгийн олон сонирхогчтой төрлүүдээр зохиогдох улсын аварга шалгаруулах тэмцээн "E-Sport area"-д баасан гарагийн 10 цагаас эхэлнэ.

#9 COSPLAY CONTEST

Цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээн дээр энэ намрын хамгийн том косплэй тэмцээн зохион байгуулагдах бөгөөд 3 өдрийн турш үргэлжлэх юм. Дуртай уран зөгнөлт кино, видео тоглоомынхоо дүрд хувираарай. 


Эдгээрээс гадна салбарын сайд, мэргэжилтнүүдийн уулзалт, хэлэлцүүлэг, ивээн тэтгэгч байгууллагуудын арга хэмжээ, технологийн шийдэл бүхий зураг авалтын гайхалтай орчин, 20 старт-ап компаний үзэсгэлэн гэх мэт сонирхолтой үйл ажиллагаа болох тул есдүгээр сарын 17-19 хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд (Хүүхдийн парк) ирээрэй! 

Халдвар, хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахих бөгөөд хүн бүр биеийн температур, вакцины гэрчилгээгээ шалгуулан орохыг анхаараарай. 

(Дэлгэрэнгүй мэдээллийг зураг дээр даран аваарай)

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.