UBLife Logo
-

"Хирошимагийн охин" дуу 23 жилийн дараа

U
UBLife
"Хирошимагийн охин" дуу 23 жилийн дараа

Энэ дууг 1990-ээд оны үед монгол хүн бүр амандаа аялдаг байсан гэх. Бодит баримт дээр тулгуурлан бүтээсэн дууны шүлэг тухайн үед ч, одоо ч хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлсээр байна. 1978 онд Я.Энхээ шүлгийг, Д.Дашням аяыг нь зохиож байжээ. Tүүний дараа 1993 онд дууны бичлэгийг нь Японд хийж байснаас хойш 23 жил өнгөрөөд буй. Түүнээс хойш гавьяат жүжүигчин Д.Оюунтүлхүүр дахин дуулсан. Эл дуу нь бодит түүхээс төрсөн уран бүтээл юм.

Дуутай холбоотой бодит түүх

Хирошимагийн бөмбөгдөлтөөс болж төрөлхийн өвчтэй болсон хэдэн мянган хүний төлөөлөл Садако Сасаки хэмээх охин байв. Тэр хорвоог орхихоосоо өмнө 1000 ширхэг цаасан шувуу хийх зорилготой байсан ч 644-ийг хийж амжжээ. Ангийн хүүхдүүд нь түүнийг нас барсны дараа үлдсэн 356 ширхэгийг нэмэн хийж түүнтэй хамт оршуулсан аж.Садако Сасаки охин Хирошима хотод амьдардаг байсан бөгөөд бөмбөг хаяснаас хойш 10 жилийн дараа цусны хорт хавдартай болсон нь оношлогдсон бөгөөд түүний өвчин цацраг туяаны нөлөөнөөс болж үүссэн нь ойлгомжтой байв. Япончууд цаасан шувууг эрүүл энх урт амьдралын бэлгэдэл гэж үздэг. Энэ нь охин яагаад 1000 цаасан шувуу хийх болсон шалтгаан. Гэвч охин 1955 онд буюу 12 настайдаа хорвоог орхижээ. Одоо Хирошима хотод буй Энх тайвны паркийг Садако Сасаки охины дурсгалд зориулан барьсан бөгөөд тэнд түүний гартаа цаасан шувуу барьсан хөшөөг ч мөн босгожээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
1
0
0
8
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...