Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

ХОБО ЖИБЭ | Цуутай Беннифер хуримгүй, харин Бритни сүйн бөгжтэй


Жэй Ло, Бен Аффлек хоёр нийлбэл нийлэхээс дээ...

#ЗаЯахав

Хамт байгааг нь харахаар “За яахав нийлэх дуртай бол нийлэхээс дээ” гэж бодогддог хосууд байдаг даа. Хүн бүхэн дуу алдан бишрээд л, төгс хос, “power couple” гэж шүтээд л... Гэвч бидний зарим нь дотроо нууцхан “Хнннн удахгүй сална дөө” гэж бодсон хэвээр... 

Эдний нэг бол Жэй Ло, Бен Аффлек хоёр. 2002 онд хамаг дэлхийгээр сүй тавьснаа зарлаж, хамт кино, клипэнд тоглоцгоож, Холливуд даяар бөөөөн юм болцгоосон тэд гэрлэдгийн даваан дээр хоёр тийш болсон нь “цуутай Беннифер хуримгүй” гэдгийг харуулсан биш үү. 

Салснаасаа жилийн дараа Жэй Ло Марк Антонитой,  хоёр жилийн дараа Аффлек Женнифер Гарнертай гэрлэн тус тусын амьдралаа зохиосон ч бас л бүтэлгүй болж хэн хэн нь л салцгаасан. Аффлек архинд орж, амьдралаа ууж, хүүхэд асрагчтайгаа явалдаж Женнифер Гарнерыг залхаасан. Тэр энэ хугацаанд байнга л “Жэй Ло бол үнэхээр гайхалтай эмэгтэй бла бла” гэж ярьсаар байсан нь бүүр ч дургүй хүрэм. Эхнэр хүүхэдтэй болсон бол одоо урагшаа харж амьдар л даа бро! гээд хэлчихмээр. Уржнан гарсан “Hustlers” киноны дараа Жэй Лог Оскар авахаар хэмжээнд жүжиглэсэн гэж магтах байхаа олж ядсан нь бүүр ч инээд хүргэсэн юм. Гэтэл яг үнэндээ мань эрийг уруудаж явахад өөд нь татаж, өөрийн хамаг карьераа золин байж түүний найруулагчийн замналыг нээж өгсөн хүн бол Женнифер Гарнер. “Жаргалтай газар Бен тогтохгүйн” үлгэрээр эхнэрээсээ салсан тэр дахиад л архинд орж, янз бүрийн хүүхнүүдтэй нэр холбогдож явсаар гарааны цэг дээрээ эргэн ирэв ээ. 

За энэ хооронд Жэй Ло юу хийж явсан болохыг “шүүцгээе”. Хөдөлмөрч, дэг журамтай, сахилга баттайгаараа гайхагддаг тэр хэвээрээ л байгаа. Шүүе гэтэл шүүх зүйл ч алга. Яалт ч үгүй сайхан эмэгтэй юм байна. (Гэхдээ нэг тийм дотно дулаан вайб байдаггүй) Ядахад энэ Венецийн кино наадмын улаан хивсний ёслол дээр ямар төгс төгөлдөр харагдаж байгааг нь харчихаач. Ганц шүүх юм байгаа нь, наад Аффлекынхаа эрвээхий зангиаг тэгшлээд өгч болсонгүй юу? За тэгээд дүгнэлт хийхэд, Беннифер маань энэ олон жил бие биенээ бодсоор л явж. Эргээд нийлнэ гэдэг тийм ч муу зүйл биш л дээ. Харж л байя. 

Камила Кабельо жиаахан уйлав

#БэтийУйл

Үнсгэлжингийн шинэ дүрийг бүтээж буй Камила Кабельо найз залуу Шон Мендестэй хамт бүтэн сайнд гадуур өдрийн хоол идэж явахдаа жиаахан уйлсан тухай хэнд ч хэрэггүй мэдээ байна. Уйлж буй найз охиноо “За за бэтий уйл” гээд аргадаад үнсэж байгаа Мендес хөөрхөн байгаа биз дээ. 

Бритни сүй тавьснаа зарлалаа

#ХэлээБиздээ

ЗурагТайлбар






Өнгөрсөн долоо хоногт найз залуу нь үнэт эдлэлийн дэлгүүрт бөгж үзэж яваа нь папарацид өртсөнөөр фэнүүд нь тэднийг сүй тавих нь гэж хардаж сэрдэж эхэлсэн. Хардалт ч талаар болсонгүй, тэд өчигдөрхөн сүй тавьснаа зарлаж, очир эрдэнийн сүйн бөгжөө зүүсэн аз жаргалтай Бритнигийн зураг Инстаграмаар дүүрлээ. Цагаан алтан дээр 4 каратын алмас эрдэнэ шигтгэсэн энгийн даруу гэмээр энэ бөгжийг Нью-Йоркийн үнэт эдлэл урлаач Роман Малайев гэж хүн урлаж гэнэ ээ. Бөгжнийх нь дотор талд “Lioness” гэж үг сийлээтэй гэнэ. Тэр нь юу гэсэн үг юм гэвэл “эрслэн” гэсэн үг гэнэ. Яагаад тэгж сийлсэн юм гэвэл Сэм Асгари Бритниг “эрслэн” гэж хочилдог юм гэнэ. Яагаад тэгж хочилдог юм гэвэл “Үндэсний газар зүйн суваг”-ийг үздэг хүмүүс ойлгоно гэнэ. Юу ойлгох юм гэвэл эрслэнгүүд нь арслангуудаа зоригжуулж, идэвхжүүлдэг хүчирхэг амьтад гэнэ. Бритни ч мөн найз залуугийнхаа хувьд хүчирхэг эрслэн лугаа эмэгтэй гэнэ. 

VMA дээр хосоороо ирсэн хоёр гурван оддын тухай хобо

#ДурлалдааШатагсад

Өчигдөр орой болсон MTV Video Music Awards-т хүрэлцэн ирсэн оддын дундаас дараах хоёр хос анкаарал татаж байна. 


Энэ оны эхээр кинонд хамтран тоглож, зураг авалтын талбайд романс үүсгэсэн Машин Ган Келли, Меган Фокс хоёр Холливудын хамгийн секси хосоор тодроод байгаа. Хэн хэн нь өмнөх харилцаандаа цэг тавиад удаагүй байхдаа хоорондоо болзож эхэлсэн тэд сошиал хуудсаа идэвхтэй хөтөлж, хамт авахуулсан галзуу солиотой зургуудаа байнга постолдог. Хоёр галзуу хүн бие биенээ олно гэдэг бас л ховор тохиол шүү дээ. Танилцсан мөчөөсөө л бие биедээ зориулагдсан хүмүүс гэдгээ мэдэрсэн, зурхайн орд, хувь төөргөөрөө хүртэл нийцтэй гэж тэд өөрсдийгөө ярьдаг. Гэхдээ нэг нь жаргаж байхад нөгөө нь зовж байдаг хорвоо юм даа. Меганы нөхөр Брайан Грийн одоогоор гэрлэлтээ цуцлуулахад яарахгүй байгаа бөгөөд эхнэрээ дураараа жаахан явж байгаад буцаад ирэх байх хэмээн хүлээж буйгаа хуваалцсан байна. Ай лайф аа гэж. 


Улаан хивсэн дээр хамт алхсан нөгөөх жаргалтай хос нь Кортни Кардашиан, Трэвис Баркер хоёр юм. Кардашианы эгч дүүсээс хамгийн “эрүүлдүү” ухаантай нь байх магадлалтай Кортни олон жилийн хамтрагч Скот Дисикээс салаад загвар өмсөгч Юнес Бенджиматай хоёр жил болзоод больсон. Харин энэ оны эхээр гэнэт эртний найз Трэвис Баркертай уулзаж буйгаа зарласан юм. “Блинк 182”-ын бөмбөрчин Трэвис яаж ч яваад Кортнитай найзалсан юм бүү мэд. Аль 2018 онд л “Кортни бол үнэхээр сайн найз минь байгаа, би түүнд найзын хувиар маш их хайртай” гээд л дахин дахин яриад байсан ийм л юм болох гээд байж. 

ЗурагТайлбар






Кардашиануудын хамгийн том эгч Кортни ер нь дүү нараа бодоход гэмгүй, мөн илүү хариуцлагатай эмэгтэй гэдгийг та нар мэдэж байгаа байх. Скот гэж хүүхэмсэг эрийг 10 жил тэвчиж хамт амьдарсан. Реалити шоун дээрээ ч анзаарагддаг, нөхөр нь айлын эрх дураараа тэнэг хүүхэд шиг, өөрөө ээж шиг нь л байдаг. Тэгж тэгж арайхийн салаад одоо л өөрийнхөөрөө жаргалтай байя гэтэл нөгөөх нь салахгүй гэж зууралдаж эхлээд байна. Үүнийг тайлбарлах бас нэг жижигхэн хобо ярих шаардлагатай боллоо. 

Яасан гэхээр, Трэвис Кортни хоёр сая арваадхан хоногийн өмнө Итали руу хамт аялалд явж, романтик сайхан байгаа зургуудаа постолсон юм. Тэгсэн түүнд нь атаархсан Скот Кортнигийн хоёр дахь экс Бенджима руу “Хүүе ээ энэ хүүхэн одоо зүгээр үү? Италид юугаа ч хийж яваа юм. Тэ бро?” гэсэн мессеж бичжээ. Тэгсэн Бенджима өөдөөс нь “Тэр жаргалтай л байвал бусад нь надад хамаагүй, тэгээд ч би чиний бро биш. Чи хэзээнээс надтай ийм сүрхий болчоов? ” гэж хариулжээ. Тэгээд мөн энэхүү чатаа олонд дэлгэв. За ийм л гурвалжин дөрвөлжин юм болоод байгаа юм. Ямар ч байсан хос хоёр маань жаргалтай л харагдаж байна. 

Каньегийн дэргэдэх Ким

#АлтныДэргэдэхГууль

Хоёр тийшээ болсон ч гэлээ Ким Каньегийн зарим зүйлээс суралцаж, авч үлджээ. Жишээлбэл энэхүү BDSM маягийн стиль, сонин сонин хувцаслалт, үргэлж анхаарлын төвд байх эрмэлзэл гэх мэт. Тэрээр баасан гарагт Манхэттэнд ийн яваа нь дуранд өртсөн байна. Бөөн юм болоод байсан чинь зүгээр л нүүрээ будаагүй болохоор баг зүүсэн байвал яах уу? Магадлалтай л гаргалгаа. Учир нь ийм савхин баг зүүгээд явахад нүүр ам хөлөрнө, будаг шунх урсана, аль нүхээр харж, аль нүхээр ч амьсгалах юм, адармаатай. Гэхдээ гоё харагдахын хувьд харагдаад байгаа юм. Дуурайж ийм юм зүүж яваад нэг бол урдах замаа харахгүй унаж бэртэх, эсвэл амьсгалын дутагдалд орж ухаан алдах эрсдэлтэй юм даа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
21 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
6
5
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ану 2021.09.17 66.181.161.72

Найзтайшаа хов базаж байгаам шиг гоё байна бро

0 Хариулах


Зочин 2021.09.14 185.73.98.176

Ёстой гоё бичиж байна шдээ бро хэххэ

0 Хариулах


Зочин 2021.09.13 122.201.22.197

Zulaa goy shuu

0 Хариулах


Зочин 2021.09.13 70.92.247.152

Good job!

0 Хариулах


Зочин 2021.09.13 64.119.21.140

So fun. Ymr goy bichver ve?

0 Хариулах