UBLife Logo
Newsfeed

Яг одоо шууд үзэх "алтан үеийн" 10 МОНГОЛ КИНО

Г.Сүрэн
Г.Сүрэн
Яг одоо шууд үзэх "алтан үеийн" 10 МОНГОЛ КИНО

"Монгол кино нэгтгэл"-ээс бүрэн хэмжээний 10 уран сайхны киног албан ёсны youtube сувагтаа байршуулжээ. Яг одоо хамгийн өндөр чанартайгаар үзэж болох шилдэг бүтээлүүдийг хүргэж байна. 


#1  "Аман хуур" (1963 он)

Найруулагч: Б.Жамсран

Товч агуулга: Улаанбаатар хот өдрөөс өдөрт өнгө нэмэн орчин үеийн хот болон өөрчлөгдөж буй явцыг уран яруу дүрсэлжээ. Гал голомт, гэр бүл, уламжлал болон шинэчлэлийн тухай хөгжилтэй, гүн гүнзгий утга агуулгатай бүтээл. 

Шууд үзэх:

#2 "Би чамд хайртай" (1985 он)

Найруулагч: Б.Балжинням

Товч агуулга: Арван жилийн сургуулиа төгсөж буй залуусын хайр дурлал, анхны хайр, амьдралын ээдрээг өгүүлжээ. 

Шууд үзэх:

#3 "Аргамжаа" (1992)

Найруулагч: Н.Уранчимэг

Товч агуулга: Амьдралын эрхэнд биеэ олсоор бөхлөн айлын цонхоор орон хулгай хийх болсон Төгөлдөр хүү, түүний аргамжаатай амьдралын үнэн мөн, сайн сайхан өөд тэмүүлэх гэнэн цагаан сэтгэл... 

Шууд үзэх: 

Playlist: Монгол кинонуудын СЭТГЭЛД ХОНОГШСОН 17 ДУУ

#4 "Амин мөр" (1991 он)

Найруулагч: Г.Жигжидсүрэн

Товч агуулга: Амин мөр болсон алаг үрийнхээ хойноос эх нь нулимс асгаруулан элсэн манхан өөд авирсаар… Энэхүү кино нь “Мөхлийн ирмэгт” цуврал киноны гурав дахь бүтээл бөгөөд үг яриагүй “дуугүй” хэлбэрээр хийгджээ.

Шууд үзэх:

#5 "Гарын таван хуруу" (1983 он)

Найруулагч: Б.Балжинням, И.Нямгаваа

Товч агуулга: Аав нь өөр гэр бүл зохион, ээж нь нас барахад өнчирч үлдсэн эгч дүүс өсч том болон, гэр бүлээ орхисон аав Шагдар нь хангалуун тансаг амьдрах боловч сэтгэлдээ байнгын тэмцэлтэй амьдарч буйг өгүүлнэ. Гэр бүлийн аз жаргал, хагацал, уй гашуу, хайр сэтгэл, амьдралын ээдрээ...

Шууд үзэх: 

#6 "Агуйн нууц" (1969 он)

Найруулагч: Б.Сумхүү

Товч агуулга: Хувьсгалын эхэн үед сургуулийн багш Төмөр хөдөө орон нутагт хувьсгалт соёлыг дэлгэрүүлэх  ажилд оролцоно. Үүнийг нутгийн лам, ноёд эсэргүүцэж, түүний ажилд янз бүрээр саад учруулан нэр хүндийг нь гутаахыг оролдоно. 

Шууд үзэх:

#7 "Ацаг шүдний зөрөө" (1985 он)

Найруулагч: Б.Балжинням

Товч агуулга: Ардын хувьсгал ялсны дараа хөгжлийн шинэ замд орсон Монгол орныг эдийн засгийн хувьд унагахыг гадаад дотоодын дайснууд санаархаж, элдвийн хорт явуулга хийж байсныг харуулсан адал явдалт кино.

Шууд үзэх: 

#8  "Би нисэх дуртай" (1987 он)

Найруулагч: Б.Сумхүү

Товч агуулга: Энэ кинонд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа эмэгтэй нисгэгчийн эр зориг авхаалж самбааг Заяагаар төлөөлүүлэн үзүүлэхийн зэрэгцээ нислэгийн дотоод дэг  журмыг нягт нямбай биелүүлж байгаа ажилтнуудын үйл ажиллагаа, хүмүүсийн харилцаа, хүнлэг чанарын тухай өгүүлжээ.

Шууд үзэх:

#9  "Ардын элч" (1959 он)

Найруулагч: Д.Жигжид

Товч агуулга: 1921 оны Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцож буй эгэл жирийн малчин ардын үйл хэргийг өгүүлжээ. Ариунаа зориг зүтгэл, авхаалж самбаа гарган, дайсны элдэв мөрдлөгөөс амь гарч, их жанжин Сүхбаатартай нүүр тулан нөхрийнхөө зорьсон хэргийг гүйцэлдүүлнэ. 

Шууд үзэх:

#10 "Алтан өргөө" (1961)

Найруулагч: Р. Доржпалам, Готтфрид Кольдитц

Товч агуулга: Малчин ард Пагва гурван хүүтэй, хоёр хүү нь хорон муу санаатай бол отгон хүү нь цайлган цагаан санаатай, шударга үнэнч хүү байв. Аав нь өөрөө ч аминч, шунаг учир мэдсэн сурсан зүйлээ бусдад хэлэлгүй явсаар хоёр их хүүгийнхээ уршигт осолдон гамшигт байдалд орно.

Шууд үзэх: 

Эх сурвалж: Mongol-kino.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.