Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Мехико дахь Колумбын хөшөөг уугуул эмэгтэйн хөшөөгөөр солино


Мексикийн нийслэл дэх 200 жилийн түүхтэй Кристофер Колумбын хөшөөг нүүлгэн шилжүүлжээ. Түүх, газар зүйн сурах бичигт Америк тивийг нээсэн хэмээн нэр нь мөнхөрсөн энэ хүнийг өдгөө огт өөрөөр тайлбарлан ярих болоод байна. Тэрээр 15 дугаар зуунд Энэтхэгийг хайж явахдаа Америк тивийг санамсаргүй олж нээснээр тухайн нутгийн уугуул иргэдэд гай зовлон нүүрлэх үүд хаалгыг нээсэн гэж үздэг. Европоос Америкийг чиглэх их нүүдэл эхэлж, цагаан арьстнууд уугуул америкчуудыг хоморголон хөнөөж, боолчилж, Христийн шашинд хүчээр оруулж байсан зэрэг гашуун түүхээс улбаалан улс орнууд колоничлолын үетэй холбоотой хөшөө дурсгалаа буулгаж эхлээд байна. 

Хүн төрөлхтөн үхлээс айж, мөнх амьдрах хүсэлдээ хөтлөгдөн анх хөшөө дурсгал бүтээж эхэлсэн гэж үздэг. Түүхийн эхэн үед бурхдад өрлөг барьц болгохоор бүтээдэг байсан хөшөө нь өнөө цагт гавьяа байгуулсан, баатарлаг нэгнээ хүндэтгэх дурсгал болжээ. Тэгвэл цаг үе өөрчлөгдөхийн хэрээр баатар байсан нэгэн дайсан болж хувирдгийг дээрх явдлаас харж болно.

Тэгвэл уг хөшөөний оронд Мезоамерикийн үеийн соёл иргэншилд хамаарах уугуул эмэгтэйн хөшөөг байрлуулахаар болоод байна. Есдүгээр сарын 5-нд болсон Уугуул эмэгтэйчүүдийг дурсах өдрөөр Мехико хотын захирагч Клаудиа Шейнбаум ийм шийдвэр гаргажээ. Тэрбээр “Бид тэдэнд өртэй. Тэдний ачаар бид оршин тогтнож байгаа” гэжээ. 

“Тлалли” буюу “Дэлхий” гэсэн нэртэй Олмек эмэгтэйн энэхүү хөшөөг Мексикийн уран бүтээлч Педро Рэйс бүтээх юм. Олмекчүүд нь өнөөгийн Мексикийн газар нутагт оршиж байсан хамгийн эртний соёл иргэншилт хүмүүс аж. Рэйс хэлэхдээ “Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад бид өвөг дээдсээсээ үлгэр жишээ авах хэрэгтэй. Уугуул эмэгтэйн хөшөө сүндэрлэх нь тэднийг санан дурсахад чухал ач холбогдолтой юм” гэжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
10 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.