UBLife Logo
Дэлхий

Венесуэлийн газар хөдлөлтийн талаарх сүүлийн мэдээ

Венесуэлийн газар хөдлөлтийн талаарх сүүлийн мэдээ

Өчигдөр үдэш 18:04 цагт Венесуэлийн нийслэлээс баруун зүгт хоёр хүчтэй газар хөдлөлт дараалан боллоо. Хөдлөлтийн төв нь Яракуй муж бөгөөд хоорондоо 10 км зайтай байжээ. Эхнийх нь 7,2 магнитудын хүчтэй байсан бол нэг минутын дараа 7,5 магнитудын хүчтэй хөдөлсөн байна.

-Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес 32 хүн амиа алдаж, 700 хүн гэмтэж, бэртсэн талаар мэдээлсэн. Гэхдээ эцсийн тоо гаргахад бараг хэдэн сар зарцуулах болно. Засгийн газраас онц байдал зарлажээ.

-Харин АНУ-ын Цаг уурын албанаас 24 цагийн дотор дахин таваас дээш магнитудын газар хөдлөх эрсдэл 89 хувьтай гэж мэдээлжээ. Мөн 10-100 мянган хүн амиа алдана гэж тооцоолсон байна. Тус улс ДНБ-ийхээ 2-5 хувийн эдийн засгийн алдагдал хүлээнэ гэжээ.

-“Нийслэл Каракаст хэд хэдэн барилга нурсан” гэж ДХЯ-ны сайд Диосдадо Кабельо бичсэн байлаа.

-Каракас хотын олон улсын “Майкетия” нисэх буудлын нислэгийн зам сүйдсэн тул хаагджээ.

- Би-би-си агентлагийн мэдээлснээр Каракас хотын иргэд барилгад орохоос эмээн, олноороо гадаа талбайд гарсан байна. Интернет сүлжээ доголдож, замын дагуу шонгийн модод унажээ.

-Нийслэлийн Альтамира, Палос Грандес дүүрэгт орон сууцны барилга нурж, хүний амь эрсэдсэн. Онцгой байдлын албанаас нуранги доор байгаа иргэдийг аврахаар ажиллаж байна.

-Газар хөдлөлтөөр дэд бүтэц сүйдсэн тул хотын захиргаанаас тог, хий олгохоо зогсоосон байна.

-Хойд хэсгийн Ла-Гуайра мужид 15 барилга бүрэн нуржээ.

-АНУ-д хоригдож байгаа Венесуэлийн Ерөнхийлөгч асан Николас Мадуро ард түмнээ эв нэгдэлтэй байхыг уриаллаа. Тэрээр “Эх оронд минь тохиолдсон энэ гамшгийн дараа бид Бурханд хандан залбирч байна. Энэ хүнд үед бүгд эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Би Венесуэл оронтойгоо хамт” гэжээ.

-Одоогийн байдлаар Сальвадор, АНУ, Бразил, Боливи, Куба, Доминикан, Энэтхэг улсууд тусламж үзүүлэхээ зарлажээ.

-Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп хүмүүнлэгийн тусламж илгээнэ гэж мэдэгдэв.

-Куба улсын эмч нар гамшгийн газарт шуурхай ажиллаж байна.

- NYT энэ гамшгийг “Сүүлийн 126 жилд тохиолдож байгаагүй том газар хөдлөлт” гэж нэрлэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...