UBLife Logo
Улс төр

Оросууд парламентын гишүүдээ танхимаар болон цахимаар сонгожээ

Оросууд парламентын гишүүдээ танхимаар болон цахимаар сонгожээ

Оросын Холбооны Улсын Сонгуулийн төв комиссын урилгаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Г.Байгалмаа, Сонгогчийн боловсрол, сургалтын төвийн дарга Б.Оюумаа нар энэ сарын 17-19-нд явагдсан ОХУ-ын Төрийн Думын сонгуульд албан ёсны ажиглагчаар оролцжээ.

Цар тахлын үетэй давхацсан уг сонгуулийн санал авах ажиллагааг санал авах байр болон цахимаар зохион байгуулснаараа онцлогтой юм. Төрийн Думын сонгуульд нийт 5800 хүн, 23 нам, эвсэл өрсөлдөж, дэлхийн 55 улсын 250 ажиглагч оролцсон байна. 

Дашрамд, манай улс цаашид сонгуулийн санал хураах ажиллагааг цахимаар явуулах боломжийг Сонгуулийн ерөнхий хороо судалж, энэ талаар эрх зүйн зохицуулалтыг бий болгох саналыг УИХ-д хүргүүлээд байгаа юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Наадам найр дөхсөнтэй холбоотой иргэдийн анхаарал суларсан үеэр төсөвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэх нь иргэдийн мэдэх эрхэд халдсан, мөн иргэдийн оролцоог үгүйсгэж байна

"Амархан" огцорлоо | Үйл явдлын өрнөлийг хүмүүс хэрхэн харж буйг илтгэх 20 пост

"Амархан" огцорлоо | Үйл явдлын өрнөлийг хүмүүс хэрхэн харж буйг илтгэх 20 пост

22 өдөр үргэлжилсэн “Огцрох амархан” жагсаал хаалтаа хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорч, үйл явдлаар дүүрэн нэгэн өдөр үргэлжилж байна. Болж буй үйл явдлыг олон нийт хэрхэн харж байна вэ?