"Squid Game" киногоор дэлхий дахинд танигдсан үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1. Тэрээр 1994 оны 6 сарын 23-нд Солонгосын Сөүл хотод төрсөн, одоо 27 настай. 1.76 метр өндөр.
Мэлхийн ордных гэсэн үг. Мэлхийн ордны хүмүүс бусдыг өөртөө татах чадвартай, бүтээлч, өндөр мэдрэмжтэй гэгддэг.
2. "Солонгосын шинэ топ модель" нэвтрүүлгийн 4 дэх дугаарт оролцож, хоёрдугаар байр эзэлж байсан.
Тэр 16 настайгаа хойш загвар өмссөн. Солонгосын хамгийн том гэгдэх агентлагуудын нэг "Esteem Models"-той гэрээ байгуулснаар дотооддоо алдар нэр хүндийг олж авсан. Дараа нь "Korea's Next Top Model" нэвтрүүлэгт оролцож, яваандаа "Elite Model Management" гэх дэлхийн алдартай агентлагтай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.
3. Тэр загвар өмсөгч болохоосоо ч өмнө жүжигчин болохыг хүсдэг байсан.
2018 онд Models.com сайтад өгч байсан ярилцлагадаа тэрээр "Би мэргэжлийн жүжигчин болохыг хүсдэг учраас англи хэл сурсан. Загвар өмсөгчөөс жүжигчин болох хэцүү гэдгийг мэдэх ч хүнд тодорхой заасан хязгаар гэж байхгүй хэмээн боддог. Бид тархиныхаа хүчин чадлыг бүрэн ашигладаггүй гэдэг шүү дээ. Тиймээс хязгаар байхгүй гэж бодож байна" хэмээн ярьж байжээ.
4. "Squid Game" түүний анхны дэлгэцийн уран бүтээл, жүжигчний амьдралынх нь гараа болжээ.
Тэрээр анх шалгаруулалтад бичлэгээ явуулж байхдаа Нью-Йорк хотын загварын долоо хоногт бэлдэж байжээ. Киноны найруулагч анх түүний бичлэгийг үзээд Сэбёкын дүрд төгс тохирох юм байна хэмээн харж, Солонгост урьсан байна. "Би тэр ажлын төлөө шууд л Солонгосыг зорьж, бүх зүрх сэтгэлээ түүнд зориулсан" гэж тэр ярьсан байдаг.
5. Тэр дүрдээ зориулж Хойд Солонгос аялгаар ярьж сурчээ.
Тэрээр энэхүү кинонд үнэхээр өөрийгөө бүрэн харуулахыг зорьсон байна. Маш богино хугацаанд тэр Хойд Солонгос аялгаар ярьж сурсан бөгөөд дүрдээ зориулж түүнийгээ төгс болгохыг их хичээжээ.
6. Түүний дуртай кино "Kill Bill".
Түүнээс ямар төрлийн кино жүжигчин болмоор байгааг асуухад "Action киноны жүжигчин болмоор байна" гэжээ. Тэрээр Квентин Тарантиногийн "Kill Bill" кинонд ихээхэн дуртай бөгөөд загвар болон киноны үйл явдлыг маш гоё нийлэмжтэй хийсэн болохоор дуртай гэдгээ хэлжээ.
7. Жүжигчин И Дун Хүитэй 2015 оноос хойш үерхэж байгаа.
Тэрээр Reply 1988 киногоор алдарт гарсан жүжигчин залуутай 6 жилийн турш үерхэж байна.
8. BLACKPINK хамтлагийн дуучин Жэннитэй сайн найзууд.
Тэд инстаграм дээрээ хамт авахуулсан зургаа оруулж байсан. Тэд одоо хүртэл найзууд бөгөөд Жэнни түүнийг дэмжихийн тулд зураг авалтын үеэр хоолны явуулын тэрэг хүртэл илгээж байсан гэнэ.
9. Тэр 45.6 тэрбум хөрөнгөтэй болбол түүний хамгийн түрүүнд хийх зүйл нь догбугги идэх.
Squid Game киноны хэвлэлийн бага хурлын үеэр тэднээс кинон дээр гардаг мөнгийг хожвол хамгийн түрүүнд юу хийх вэ гэж асуутал тэр "Догбугги иднэ. Тэгээд зочид буудлын амралтад явж, гэр бүлдээ морь худалдаж авч өгнө. Хэсгийг нь тэтгэвэрт гарахдаа зориулж, үлдсэнийг нь хандивлана" гэж хариулжээ.