Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт


"Squid Game" киногоор дэлхий дахинд алдаршиж буй Солонгосын алдарт жүжигчин И Жон-жэгийн тухай сонирхолтой баримтуудыг хүлээн авна уу.


1. Тэрээр 1972 оны 12 сарын 15-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотод төрсөн. 48 настай, 180 см өндөр.

2. 2000 онд тоглосон "Il Mare" киноныхоо нэрээр нэрлэсэн Итали хоолны сүлжээ рестораныг тэрээр Солонгост ажиллуулдаг. Солонгос руу явбал зочлоод үзээрэй. 

Бас "Il Mare" киноных нь америк хувилбарыг хийж, гол дүрд нь Киану Рийвз, Сандра Буллок нар тоглож байсан юм.

3. Жүжигчин Чон У-сон тэр хоёр маш дотно нөхөрлөдөг бөгөөд бизнес дээр ч хамтран ажилладаг. Тэд "City of the Rising Sun" кинонд хамтарч байжээ.

4. Түүнд албан ёсны инстаграм хаяг байхгүй. Ер нь л өөрийгөө олон нийтийн сүлжээнээс хол байлгадаг нэгэн.

5. The Handmaiden киногоор нь хүмүүсийн сайн мэдэж жүжигчин Ким Минь-хи, И Жон-жэ нар үерхэж байжээ. Asako In Ruby Shoes (2000) кинонд тэд хамт жүжиглэж байсан билээ. 

6. Тэр BLACKPINK хамтлагийн шүтэн бишрэгч гэнэ. Netflix дээрх дуртай бүтээлээ сонгох болоход тэр BLACKPINK хамтлагийн баримтат киног эргэлзэх зүйлгүй сонгожээ. 

"Анх трейлерийг нь үзээд би дотроо 'Хөөх тэд ингэж их хичээл зүтгэл гаргасан болохоор дэлхийн хамгийн алдартай охидын хамтлаг болжээ' гэж бодсон. Тэгээд л фен нь болсон" гэжээ.

7. 1993 онд "Dinosaur Teacher", 1994 онд "Young man" киногоор жүжигчний гараагаа эхлүүлж байсан.

8. 1994 онд "Feelings" кинонд тоглон нэр алдар нь өсөж, "Элсэн цаг" кинонд тоглосноор улсынхаа хамгийн алдартай жүжигчдийн нэг болсон байна.

9. 2011 онд Фантаспорто олон улсын кино наадмаас "The Housemaid" киногоор шилдэг жүжигчний шагнал авч байсан. Түүний хамгийн алдартай кинонуудын нэг билээ. 

10. 1995 онд "Baeksang Awards"-аас шилдэг шинэ жүжигчний шагналыг "Элсэн цаг" киногоор авч байв.

11. Энэ онд нээлтээ хийхээр товлогдсон "The Hunt" киноны найруулагчаар ажиллаад зогсохгүй гол дүрийг бүтээсэн.

12. "Squid Game" киноныхоо дүрийг бүтээхийн тулд тэр ихээхэн жин хасах хэрэгтэй болжээ. 

13. 40 насныхаа эхэн үед тэрээр боксчин залуугийн дүрийг "Fist Game" кинонд бүтээж, бүтээсэн дүр төрх, бие галбирыг нь хараад хүмүүс хэсэгтээ л шоконд орж, ярианы гол сэдэв болж байв.

14. Тэрээр одоогоор хэнтэй ч гэрлээгүй, бас үерхээгүй, ганц бие хэвээр байгаа гэх мэдээлэл datingcelebs.com дээр цацагджээ.

  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
3 өдрийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
21
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.10.04 59.153.114.33

Manai uba bas IGtai bolson juu medeellee zas2 haha

0 Хариулах


Зочин 2021.09.29 202.179.21.211

Uuchlaarai manai crush uba chin nz bvsgvitei shv

0 Хариулах


Ziiii 2021.09.29 122.201.24.125

Samsung iin uv zalgamjlagchiin ex ehnertei ni uyerhdeg shd

0 Хариулах


Pooh 2021.09.28 192.82.83.78

Samsungiin ber baisan bayn huuhentei uerhdeg shdee. Nileen hdn jil bolj bgaa.

1 Хариулах