UBLife Logo
Улс төр

2022 оны төсвийн төслийг өргөн барилаа

2022 оны төсвийн төслийг өргөн барилаа

Сангийн сайд Б.Жавлан өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлсний үр дүнд 2021 оны эхний хагас жилд эдийн засаг 6.3 хувиар өсч, 2021 оны жилийн эцэст 6.5 хувь, 2022 онд 5.0 хувьд хүрч цаашид өсөлт тогтворжих төлөвтэй хэмээн тооцоолжээ.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг коронавируст халдварын цар тахлын дараах улс орны эдийн засгийг эрчимтэй сэргээх зорилтыг хангахад чиглүүлж, хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийг төрөлжүүлж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах төсөв, санхүүгийн шинэчлэлийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Иймд эдийн засгийг сэргээх бодлого, төсвийн шинэчлэлийг 2022 онд хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн гэдгийг Сангийн сайд танилцуулсан.

Хуулийн төсөл батлагдсанаар Төсвийн хүрээний мэдэгдэл дэх эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэн тооцож, эдийн засгийг эрчимжүүлэх төсөв, санхүүгийн шинэчлэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхээс гадна эдийн засгийг тэлэх том төслүүдийг эхлүүлэх боломж бүрдэх юм байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Транспэрэнси Интернэшнл: Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь төсвийн хуваарилалтыг тэгш бус болгох эрсдэлтэй байна

Транспэрэнси Интернэшнл: Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь төсвийн хуваарилалтыг тэгш бус болгох эрсдэлтэй байна

Хууль тогтоогчдод хуулийн төслийг дахин нухацтай авч үзэх, улс төрийн намуудын санхүүжилтын ил тод байдлыг нэмэгдүүлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлж, олон улсын стандарт, зөв жишигт нийцүүлэхийг зөвлөжээ.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Наадам найр дөхсөнтэй холбоотой иргэдийн анхаарал суларсан үеэр төсөвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэх нь иргэдийн мэдэх эрхэд халдсан, мөн иргэдийн оролцоог үгүйсгэж байна