UBLife Logo
Нийгэм

"Пандора" баримтууд | Сү.Батболдын бас нэгэн оффшор компани илэрлээ

Ж.Хулан
Ж.Хулан
"Пандора" баримтууд | Сү.Батболдын бас нэгэн оффшор компани илэрлээ

УИХ-ын гишүүн С.Батболдын оффшор компанитай холбоотой мэдээлэл таван жилийн өмнө "Панамын баримтууд"-аар илэрч байв. Тэрбээр 2003 онд Гадаад хэргийн дэд сайд байх үедээ "Batu Mining Limited" компанийн эзэмшигч болж Виржинийн арлуудад бүртгэгдэж байсан гэдэг. Энэ компани нь зэс, алтны олон тооны лиценз эзэмшдэг бөгөөд гаднын хөрөнгө оруулагчидтай харилцаж байсныг "Панамын баримтууд"-ад дурдаж байв. 

Тэгвэл өнөө өглөө ил болсон "Пандора баримтууд"-д түүний "Premier Edge Limited" гэх компанийн мэдээлэл гарчээ. Тэрбээр 2000-2009 онд Засгийн газрын гишүүн, 2004 оноос УИХ-ын гишүүнээр ажилласан бөгөөд дээрх компани нь 2005 онд мөн л Виржинийн арлуудад бүртгэгдэж, 2006 онд 8.8 сая ам.доллар буюу 25.1 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц мөнгөөр Лондон хотын төвд өндөр зэрэглэлийн орон сууц худалдан авсан гэжээ. 

Түүний Лондон дахь орон сууцтай холбоотой мэдээлэл өнгөрсөн арванхоёрдугаар сард Их Британийн "The Times" сонинд мөн гарч байсан. Тус улсын Дээд шүүхээс түүний Knightsbridge дүүрэг буюу Лондон хотын хамгийн үнэтэй хэсэгт байрлах орон сууцыг мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой тул худалдах, шилжүүлэхийг хориглож байсан юм. 

Эх сурвалж: The Times Харин С.Батболдын зөвлөх Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэлд өгсөн тайлбартаа "Пандора баримтууд"-д дурдагдсан эд хөрөнгийг хуулийн дагуу худалдаж авсан бөгөөд түүний гэр бүлийн гишүүд Лондон хотод суралцаж, ажиллах үедээ амьдарч байсан нь нуух зүйл биш гэжээ. Түүнчлэн уул уурхайтай холбоотой авлигын асуудал байхгүй хэмээн үгүйсгэсэн байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
5
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.