Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

UB.life-ийн хөтөч: Аравдугаар сарын 6-13


Өнөөдрөөс эхлэн UB.life-ийн хамт олон мягмар гараг бүр долоо хоногийн хөтөч бэлтгэн та бүхэндээ хүргэх болно. Та мягмар гарагт манай сайтад зочилж, сонин содон, сонирхолтой ямар үйл ажиллагаа нийслэлд маань болж буйг мэдээрэй.


Өмнөд Африкт зочлох өдрүүд 

“Jazz City Revival” олон улсын хөгжмийн наадмын хүрээнд зохиогдох Өмнөд Африкийн хөгжмийн долоо хоног маргааш эхлэх гэж байна. Африкийн өмнөд захад оршдог, баялаг соёл уламжлалын өлгий болсон, үзэсгэлэнт Өмнөд Африкаа төлөөлөн басс гитарчин Скалк Жуберт, дуучин Туту Пуоане нар Монголд морилжээ. Тэд монгол хөгжимчидтэй хамтран “Fat Cat” жазз клубт энэ сарын 6-9-нд өдөр бүр буюу ирэх лхагва, пүрэв, баасан, бямба гарагт тоглох нь. Хөнгөн таатай хувцсаа өмсөөд тийш зориорой. 

Тасалбарыг эндээс


Дурсамжаар аялахуй 

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өнгөрсөн бямба гарагт нэгэн үзэсгэлэн нээгдсэн нь зураач Д.Дуулалын “UNCERTAINTY OF EXISTENCE” юм. Өвөөгийнхөө дурсгалд зориулан гаргасан энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийн дотоод эрчим, нарийн ур хийц танд нандин мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй. 

Өнгөлөг үдэш 

“Урьд шөнө би зүүдэндээ 

Шувуу болон зүүдэлсэн” гээд бичихээр шууд л аманд аялагдаж байна уу? 

Монголын амьд хөгжмийн тод өнгө болсон “The Colors” хамтлаг 14 дуутай шинэ цомгийнхоо нээлтийг тохиолдуулан тоглолт хийх гэж байна. “VICE” нэртэй энэхүү тоглолтод Teresa In The Moon болон өөр нэг хамтлаг (сюрприз!) зочноор оролцох нь. 

Тасалбарыг эндээс.

Шопений шидэт өдрүүд 

1955 оноос хойш таван жил тутам зохиогдож ирсэн, Шопений нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан өнгөрсөн бямба гарагт Варшавт эхэллээ. Польшийн суут хөгжмийн зохиолч Фредерик Шопений бүтээлүүд л тоглогддог энэхүү уралдаан сонгодог хөгжмийн хамгийн алдартай тэмцээнүүдийн нэг юм. Энэ сарын 23-ныг хүртэл гурван үе шаттай үргэлжлэх энэхүү тэмцээнийг Chopin Competition 2020 аппликэйшнээр нь үзэхийг зөвлөе. Өнөөдөр л гэхэд 11 төгөлдөр хуурч ур чадвараа толилуулж буй. 


Илаарьшихуй 

Монголын урлагийн зөвлөлийн “Улаан гэр” галерейд “МУДРА” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр нээгдсэн. Соёл урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллаж буй 20 уран бүтээлчийг онцлон, бүтээлийг нь танилцуулах эл үзэсгэлэн ирэх мягмар гарагт буух учир амжиж үзээрэй. 

Хаяг: “Туул” рестораны замын урд, “Дельта” төвийн IV давхарт


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
2
4 өдрийн өмнө
Словенид “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
3
2024.04.15
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.