Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

3Х буюу мөнгөний тухай мэдвэл зохих зүйлс


Мөнгө санхүү, зардал, хуримтлалтай холбоотой яриаг өөрт нь хамаагүй гэж хүүхдүүд бодох нь бий. Гэтэл дэлхийн бусад оронд хүүхэд, залуус хэрхэн мөнгөө удирдах, хуримтлуулах, зардлаа ямар байдлаар хянах зэрэг санхүүгийн мэдээллүүдийг багаасаа судалж, мэдлэгээ хуваалцдаг болсон. Бид энэ удаад хүүхэд залуусдаа зориулан зардлаа хэрхэн удирдах, хэрхэн хуримтлалтай болох талаарх мэдээллийг ХААН Банкнаас бэлтгэн хүргэж байна. 

Хэрэгцээ

Бид өдөр тутам идэж, өмсөж, хэрэглэж байдаг зүйлсээ худалдан авах үедээ хэр чухал, хэрэгтэй байгаагаар нь ангилж болно. Өөрөөр хэлбэл хэрэгцээ бол ус агаар мэт нэн чухал буюу ихэвчлэн өдөр болгон хэрэглэгддэг зүйлсийг хэлнэ. Хоол, ус, хувцас, хичээлийн хэрэгсэл, унааны мөнгө зэрэг зайлшгүй шаардлагатай зүйлс бол бидний хэрэгцээ юм. Тиймээс хэрэгцээгээ мэдэрч, зайлшгүй шаардлагатай зүйлдээ мөнгө зарцуулахыг хичээгээрэй. 

 Хүсэл

Байнга хэрэг болохгүй ч өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа өнгөрөөхөд хэрэглэх, биелүүлэхийг хүсэж байгаа зүйлсийг харин хүсэл гэнэ. Тухайлбал, унадаг дугуй, аливаа сургалт болон дугуйлан, видео тоглоом, сонирхолтой ном авах хүсэл байж болно. Эсвэл ганцхан том, үнэтэй зүйл биш, зайрмаг, амттан, дуртай ундаа гээд тухайн мөчдөө чухал мэт санагдах зардлууд бас хүслээс үүдэх нь бий. 

Хуримтлал

Эхлэлийг нь биш, төгсгөлийг нь харан төсөөлж, мөнгөө хадгална гэдэг бол хуримтлал билээ. Гэхдээ бид ихэнхдээ их хэмжээний хуримтлалтай болохыг хүсдэг учир гараандаа  шантрах тохиолдол гардаг. Хуримтлалаа багаар эхэлж, дадал зуршил болгон төлөвшүүлж, цаашлаад төрөлжүүлэх нь  хамгийн оновчтой эхлэл юм. 

Бяцхан зөвлөмж

Хэрэгцээ, хүсэл хоёроо ялгаж, чухлыг эрэмбэлэх бол санхүүгийн мэдлэгтэй болох, хуримтлалтай болох анхны алхам. Эхний энэ алхмыг хийсний дараа хуримтлалаа нэмэгдүүлэх өөр нэгэн арга бий. Өөрөөр хэлбэл, хуримтлалаа урт болон богино хугацааны хэмээн төрөлжүүлээрэй. Ингэхдээ урт хугацааны хуримтлалаа банканд хугацаатай хадгаламж нээлгэж (хэрэв 18 нас хүрээгүй бол эцэг эх, асран хамгаалагчтайгаа очно) хадгалах, харин богино хугаацааны хуримтлалаа мөнгөний гахай эсвэл хадгалах сав өөрсдөө хийн хуримтлуулах боломжтой юм.

Урт хугацааны хуримтлалаа 3-12 сарын хугацаатай хадгалж, зорьж буй нэгэн том хүслээ  биелүүлэх зорилгыг тавиарай. Харин богино хугаацаатай хуримтлалын хувьд сар бүр хүслийнхээ  жагсаалтыг гаргаж, түүнээсээ хамгийн хэрэгтэй гэж бодсон нэг эсвэл хоёр зүйлийг авч тухайн сардаа өөрийгөө урамшуулж байх нь чухал гэдгийг санаарай. Түүнчлэн богино хугацааны хадгаламжнаасаа гэнэтийн мөнгө хэрэгтэй байх үед хэрэглэх ч боломжтой.

Дээрх 3Х-г ойлгож авснаар хүүхэд залуус маань өөрсдийн санхүүгийн төлөвлөгөөг гаргах боломжтой болж байгаа юм. Бидний хамгийн сайн мэддэг, хэрэгжүүлдэг төлөвлөгөө бол 50/30/20 буюу орлогынхоо 50 хувийг хэрэгцээндээ, 30 хувийг хүсэлдээ, 20 хувийг хуримтлалдаа хийх зарчим юм. Мөн үүнээс өөрөөр та бүхэн өөрсдийн төлөвлөгөөгөө гарган хэрэгжүүлснээр мөнгөө удирдаж, санхүүгийн асуудал тулгарах нь бага болно.  

Энэхүү мэдээллийг ХААН Банкны “Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр”-ийн хүрээнд “Дэлхийн хуримтлалын өдөр 2021”-т зориулан бэлтгэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
17 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.