Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Уран гулгалт: Оросын шинэ од Камила Валиева нэг дор дэлхийн хоёр рекордыг шинэчиллээ


Өвлийн спортын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг уран гулгалтын шинэ улирал дөнгөж эхлээд байгаа ч дуулиан шуугиан дүүрэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Финланд улсад зохиогдсон "Finlandia Trophy-2021" тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нэг өдөр дэлхийн хоёр дээд амжилт эвдэгдлээ. Энэ түүхэн амжилтын эзэн бол "хэний ч мэдэхгүй" шинэ од Камила Валиева. 

Өдгөө 15 настай энэ охин алдарт дасгалжуулагч Этери Тутберидзегийн шавь. Алина Загитова, Евгения Медведева зэрэг одуудыг олимпийн медальд хөтөлсөн гэдгээр нь та бүхэн мэдэх байх. Камилагийн хувьд өсвөрийн тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, энэ жил насанд хүрэгчдийн тэмцээнд орж эхэлсэн анхны тэмцээн нь "Finlandia Trophy" байсан юм. 

Энэ тэмцээнд түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь 2015 оны дэлхийн аварга, 2021 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Елизавета Туктамышева, богино үзүүлбэр болон нийлбэр дүнгээр дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг, Европын аварга Алена Косторная хоёр байлаа. Гэсэн хэдий ч хашир, туршлагатай тамирчид шинэхэн одын энд хүрсэнгүй. 

Богино үзүүлбэрээрээ Камила 74.93 оноогоор гуравдугаарт буюу дээрх хоёр тамирчны ард жагссан. Харин чөлөөт үзүүлбэртээ тэрээр 174,31 оноо авсан нь "Finlandia Trophy" тэмцээнд түрүүлэхэд хангалттай төдийгүй өмнөх дэлхийн дээд амжилтаас 8 оноогоор илүү гарсан гайхалтай амжилт байлаа. 15 настай охин насанд хүрэгчдийн тэмцээнд анх удаа оролцохдоо дэлхийн дээд амжилтыг нэг биш, хоёр биш бүр 8 оноогоор ахиулна гэдэг ёстой гайхамшиг гэхээс өөр юу байх билээ. Үүгээр зогсохгүй, хоёр үзүүлбэрийн нийлбэр дүн 249,24 оноо болсон мөн л дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн явдал байв. Нийлбэр дүнгийн дээд амжилтыг түүнтэй энэ тэмцээнд хамт оролцсон Алена Косторная эзэмшдэг байсан юм.

Уран гулгалтын шинэ улирал Бээжин-2022 олимпийн өмнөтгөл болж буй гэдгээрээ онцлог. Тийм учраас тамирчид хамгийн сайн үзүүлбэрээ бэлтгэж, олимпийн медалийн төлөөх тэмцэлд өөрсдийгөө хурцалж байгаа. Харин орос тамирчдын хувьд энэ бэлтгэл арай өөр, бас арай хатуу. Ялангуяа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд. 

Бээжин 2022 олимпийн уран гулгалтын 4 төрөлд (эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, спорт болон бүжгийн хос) ОХУ анх удаа максимум буюу тус бүр гурван тамирчин/хосоо илгээх эрх авсан. Энэ спортоор дэлхийд ноёлж байгаа улсын хувьд сайн хэрэг мөн. Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд ямар гурван тамирчин явах вэ гэдэг нь гол асуудал. Учир нь хэн нь ч олимпийг зорьсон медаль хүртээд ирэх боломжтой олон тамирчин бий. 

Камила Валиева, Александра Трусова, Алена Косторная, Анна Шербакова, Елизавета Туктамышева. 

Камила, Алена хоёр дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байгаа бол Анна шинэхэн дэлхийн аварга, Туктамышева харин мөнгөн медальтай. Александра Трусовагийн хувьд дөрөв эргэлттэй үсрэлтийг нэг үзүүлбэртээ таван удаа хийж чадсан, Гиннесийн рекордыг эзэмшигч. Ийм супер тамирчдын гурав нь л олимпод оролцох болох гээд байна. Энэ дунд саяхан дэлхийд мандаж байсан Алина Загитова, Евгения Медведева хоёрын нэр байхгүйш та анзаарсан байх. Оросын уран гулгалт олимпийн аваргууд ч шигшээ багт шалгарч чадахгүй болтлоо супер хөгжсөн байгаа нь энэ. 

Энэ дундаас Камила Валиева Бээжин 2022-д оролцох нь бараг тодорхой хэмээн мэргэжилтнүүд яриад эхэлсэн. Учир нь техникийн хувьд хүнд элементүүдийг чадварлаг эзэмшсэнээс гадна гүйцэтгэлийн оноогоор дээр дурдсан шилдгүүдээс дутахгүй гэдгээ харуулсан. Богино үзүүлбэрт бүхнийг шийдэж буй 3 аксель (3.5 эргэлт) болон дөрөв эргэлтийн аль аль нь түүнд бий. Түүнчлэн, сая дэлхийн дээд амжилтыг эвдэхдээ ихэнх эргэлтүүдээ амжилттай хийсэн ч 3 акселийг гүйцэтгэх үедээ алдаа гаргаж, унасан. Хэрэв унаагүй бол дээрх тоо бүр өндөр байх нь гарцаагүй. 

Үлдсэн хоёр эрхийг Александра Трусова, Анна Шербакова нар авах байх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа. Гэвч Анна бэртлээс болж өмнөх формдоо орж чадахгүй байгаа нь санаа зовоосон асуудал болж байна. Тэр тохиолдолд Алена Косторная, Елизавета Туктамышева нарт боломж олдож магадгүй. 

Үнэн гэвэл, тэдний хэн гурав нь ч явсан олимпийн алт, мөнгө, хүрэл медалийг аваад ирэх нь бараг 100 хувийн магадлалтай байгаа билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал
2
8 цагийн өмнө
37 настай Оливье Жиру ирэх улирлаас "Лос Анжелес" клубт тоглоно
3
21 цагийн өмнө
Уран барилдаан, ур хийцээрээ гайхуулан, үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж буй ЕСӨН бөх
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
2
0
0
0
0
0