Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна


Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих “You can be Hero” нээлттэй өдөрлөг, үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус өдөрлөг аравдугаар сарын 12-14-нд үргэлжилнэ.

“Нэг ч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” уриан дор зохион байгуулж буй уг өдөрлөгт есөн дүүргийн 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн оролцож, 1500 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулж, хямдралтай үнээр худалдаалах юм. Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн мэргэжилтнүүд зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид бүрдүүлдэг. Тухайлбал, 43 мянган аж ахуйн нэгжид 700 мянган хүн ажилладаг. Цар тахлын нөлөөнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 94 хувь нь өртсөн гэдэг судалгаа гарсан. Тиймээс хамгийн их ажлын байр хадгалж байгаа, эдийн засгийн эргэлтийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжиж, урам өгөх ёстой” хэмээв.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид “Цар тахлын улмаас захиалагч нар багасан, үйлдвэрлэл зогсонги байдалд орсон энэ үед ийм үйл ажиллагаа маш их хэрэгцээтэй байгаа. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд оролцож байгаадаа баяртай байна” гэдгээ хэлж байв.

Мөн тус өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн хамтран ажилладаг олон улсын “HIS Mongolia” ХХК, Монгол-Японы төв зэрэг байгууллагууд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийг энэ оны есдүгээр сарын 9-нд нээсэн юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.