Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Украйны онгоцны үйлчлэгч нар өмд, пүүз бүхий дүрэмт хувцастай болжээ


Агаарын тээврийн компаниуд онгоцны үйлчлэгч охид эмэгтэйчүүдийг өндөр өсгийт, бариу дүрэмт хувцас өмсөхийг шаарддаг.

Тэгвэл Украйны "SkyUp" компаний онгоцны үйлчлэгч нар биед эвтэйхэн, олон цагийн нислэгийн үеэр алжааж ядрахааргүй пүүз, сул загварын өмд бүхий дүрэмт хувцастай болжээ.

Өмнө нь:

Одоо: 

Бариу загварын даашинз, бошинз, өндөр өсгийтэй гутал өмсөх нь онгоцны үйлчлэгч нарт тухгүйгээс гадна гэнэтийн яаралтай үед хөдөлгөөн хязгаарлах сул талтай юм. Мөн онгоцны үйлчлэгч нарыг гоолиг биеэ харуулан загвар өмсөгч мэт хувцасласан байхыг шаарддаг нийгмийн хандлага нь "буруу" гэдгийг тус компани мэдэгдэн уриалжээ. Өнгөрсөн онд #MeToo хөдөлгөөний үеэр АНУ-д л гэхэд онгоцны эмэгтэй үйлчлэгчдийн 68 хувь нь ажлын байрандаа ямар нэгэн байдлаар бэлгийн халдлагад өртөж байснаа мэдэгдэж байв. Мөн 35 хувь нь "үгэн" хэлбэрийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол 18 хувь нь зорчигчдын зүгээс бие махбодын хүчирхийлэлд өртөж байсан тухай судалгаа бий. 

"Бэлгийн хүчирхийлэл хувцаснаас шалтгаалдаггүй. Хүчирхийлэгч, бүдүүлэг хүмүүс хэзээд тиймээрээ л байдаг. Холливудын кинонд онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийг "халуухан", "сээтгэнүүр" дүрсэлдэг ч нийгэмд тогтсон энэ хандлага нь тэдэнд бэлгийн дарамт мэдрүүлж байна. Онгоцны үйлчлэгч охид эмэгтэйчүүд ажлын байрандаа эвтэйхэн, таатай хувцаслах эрхтэй" гэж уг загварыг зохиосон Украйны GUDU брэнд мэдэгджээ. 

Эх сурвалж: Boredpanda

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
16 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.