UBLife Logo
Боловсрол

Дунд сургуулиуд олон улсын стандартад нийцсэн талбайтай боллоо

Дунд сургуулиуд олон улсын стандартад нийцсэн талбайтай боллоо

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль өчигдөр олон улсын аюулгүйн шаардлага, стандартад нийцүүлэн бүтээн байгуулсан хөл бөмбөгийн талбайн нээлтээ хийлээ. 

Монголын хөл бөмбөгийн холбоо, Олон улсын хөл бөмбөгийн холбоотой хамтран Улаанбаатар хотын сургуулиудын талбайг сэргээн засварлах төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд тус сургуулийн талбайг сэргээн засварлаж, гэрэлтүүлэг хийжээ. Хөл бөмбөгийн талбайг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын хөл бөмбөгийн холбоо, “Дөчин мянгат юнайтед клуб” хамтран байгуулжээ.

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 97 дугаар дунд сургуулийн биеийн тамир, спорт талбайд олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн талбайг мөн байгуулж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус талбайн хэмжээ нь 3393 мкв бөгөөд стандартад нийцсэн хөлбөмбөгийн хиймэл зүлгэн талбай, хөнгөн атлетикийн талбай, PP материалын дэвсгэртэй сагсан бөмбөгийн талбай, амарч суух сандал, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж зэргийг суурилуулж буй юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.