Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ


АНУ-ын Орегоны Их сургуулиас явуулсан туршилт судалгаагаар муур эзнээ яг л төрсөн эцэг эх шигээ хайрлаж, ээнэгшин дасдаг болохыг тогтоожээ. Судалгааны ахлагч Кристин Витале "Муурын асран хамгаалагчтайгаа харилцах харилцаа тун өвөрмөц. Тэд эзэнтэйгээ холбогдож, богино хугацаанд ч ээнэгшин дасдаг. Муур бие даах чадвар өндөртэй боловч эзнээсээ халамж хайр үгүйлж, энхрийлэл хүсдэг нь яг л хүүхэд шиг" гэжээ. 

Бүлэг муурыг нэг нэгээр нь эзэнтэй нь хоёр минут байлгаж, дараа нь ганцаар нь хоёр минут байлган, эргүүлэн эзэнтэй нь уулзуулахад яг л нялх хүүхэд ээж ааваасаа холдоход харагддаг шиг "ээнэгшилт"-ийн шинж тэмдгүүд илэрч байв. Танихгүй газар ороход ихэнх муурууд эзнээсээ халамж хайр, хамгаалалт хүсэж байсан бөгөөд хэсэг зуур орхиод явахад нь эргээд ирнэ хэмээн хүлээж буй нь харагдаж байв. 

Судалгаанд оролцсон мууруудын 64.3 хувь нь "тайван" төлөвт хамаарсан бөгөөд тэд эзнээсээ холдохдоо ч айж сандрахгүй, эргээд ирэхэд нь гомдож тунирхахгүй байсан бол үлдсэн 35.7 хувь нь эзнийгээ алга болоход сүүлээ мушгин, уруулаа шилэмдэх зэргээр сандарч, айж түгшиж, стресстэж байв. 

Сүүлийн бүлгийн муурууд эзнийгээ буцан ирэхэд бухимдаж, харилцахаас зайлсхийх зэргээр "тунирхаж", аргадуулахыг хүсэж буй нь нялх хүүхдийн гомдлын хандлагатай төстэйг судлаачид онцолжээ.

Эх сурвалж: oregonstate.edu

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
4 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
34
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

gg 2021.10.15 192.82.84.142

nie hoorhiidoo

0 Хариулах