Хүн төрөлхтний түүхэн амжилтуудыг дэлхий дахинд алдаршуулдаг Гиннесийн номонд Монголын Оюун Ухааны Олон Улсын музей багтаж, "Дэлхийн хамгийн олон шатартай музей"-ээр шалгарчээ. Тус музейд МУСГЗ, Шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзийн урлан бүтээсэн 500 гаруй шатар байрлаж буй.

Музейн үүсгэн байгуулагч З.Түмэн-Өлзий нь сүүлийн 55 жилийн турш шатрыг төрөл бүрээр урлан, цуглуулж иржээ. Монголчууд Гиннесийн номонд цөөнгүй амжилтаар бичигдэж байсан ч өөрийн гараар урлан бүтээсэн төрлөөр шалгарсан удаагүй юм.

Оюун Ухааны Олон Улсын музейн сан хөмрөгөөс
Эх сурвалж: Оюун Ухааны Олон Улсын Музей