UBLife Logo
Засгийн газар

Гашуун Сухайт-Ганцмод боомтын төмөр замыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нээгдлээ

Ub.life
Ub.life
Гашуун Сухайт-Ганцмод боомтын төмөр замыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нээгдлээ

Найман жилийн турш шийдэгдэхгүй байсан Гашуун Сухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтцлолцлын цэгийн асуудлыг өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.

“Тавантолгой төмөрзам” ХХК БНХАУ-ын “Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци” компанитай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар гурван удаа хэлэлцээ хийсний эцэст 2021 оны аравдугаар сарын 11-нд тохиролцоонд хүрсэн юм.

Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны ноот бичгийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, Монголын талын ноот бичгийг албажуулж, Хятадын талтай солилцохыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.