Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ амьдралдаа огтхон ч яарч болохгүй зүйлсийн "бяцхан" жагсаалт


Энэ жижигхэн жагсаалт бол бидний амьдралдаа огт яарч болохгүй, аажим аажмаар олж авах ёстой тэр зүйлсийн тухай юм.

Cover illustration: Lineless

1.

Эдгэрэл бол цаг хугацаа маш их шаарддаг зүйл. Энэ бол практик, цаг хугацааны явцад олж авах зүйл. Шинэ зүйл хийж, өөрийгөө өөрчилж, мэддэг байсан зүйлээ мартах бас мэдэхгүйгээ танин мэдэх явц. Бодол сэтгэлээ өөрчилж, өөрийгөө өөрчилсөн цагт өмнөх шарх, сэтгэлийн өвдөлтөөсөө бид бага багаар эдгэрч эхэлдэг. Хүн болгон харилцан удалгүй тул зарим нь сэргэлтийг хурдан авч, зарим нь маш удаан эдгэрдэг. Цаг хугацаа харилцан адилгүй байдаг ч энэ бол яарч болох зүйл биш юм. 

2.

Цаг хугацааны явцад бага багаар хуримтлагддаг зүйл. Сургуульд сурах, ажиллах, хүмүүстэй уулзах, хорвоо дэлхийг үзэж харахтай зэрэгцэн нэмэгдэж байдаг зүйл. Зөвхөн сургуулийн ширээний ард байхдаа бид суралцдаг юм биш. Магадгүй тэр ширээг орхисон цагт бид жинхэнэ утгаараа эрдэм ухааныг амьдралаас сурч эхэлдэг байх. Гэхдээ бас бодлоо өөрчилж, өмнөх итгэл үнэмшлээ гээж, заримыг нь ор тас мартаж байж шинэ мэдлэг орж ирэх тохиолдол бий. Тиймээс яг одоо л энэ тухай бүх зүйлийг сурч мэднэ хэмэнэ улайрах хэрэггүй. Алдаа гаргах, зөв зүйл хийх, туршлага бүрийг хуримтлуулах цаг завыг өөртөө олго.

3.

Яарсан шийдвэрийн үр дүнд бид шархалж үлдэх нь цөөнгүй. Энэ бол аажмаар бий болж, нэг нэгнээ танин мэдэж, давуу талуудыг харж бас сул талуудыг хүлээн зөвшөөрөх явц юм. Нэг нэгэндээ стэгэлээ нээж, итгэж, ойлголцох. Хэрхэн таатай, амар амгалан, жаргалтай харилцааг бий болгох нь ч тэр чигтээ цаг хугацааны явцад гарч ирэх хариулт. Нөгөө хүний сонсох, хүлцэх, тэвчих, өөрийгөө барих бас дахин нээх үйл явц. Хүнд хэцүү мөчүүд тулгарахад шантрахгүй байх, магадгүй анх удаа өөрийгөө өмөөрөхгүй байх, бүх зүйлийг эрүүл ухаанаар харж эхлэх үйл явц. Жинхэнэ хайртай учрах үед бүх зүйл анхнаасаа сайхан байдаггүй, харин тийм болгохын төлөө аль аль нь хичээх хэрэгтэй байдаг.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
3 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
4 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.