Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Үерхэл харилцаанд байсан ч ганцаардлыг мэдрээд байгаагийн 6 шалтгаан


Гэр бүлийн сэтгэл засалч, эмэгтэйчүүд, хосын амьдралаар дагнан мэргэшсэн Стэфани Азри гэх хүний бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Illustrations: Lenfer Zhang


Хосууд харилцаандаа ямар нэг байдлаар ганцаардах тохиолдлууд байдаг. Мөн энэ нь харилцаанд сэв суулгах маш том шалтгаан болдог. Бид яагаад үерхэж, гэрлэж, болзож байгаа үедээ ч маш их ганцаардлыг мэдэрдэг вэ?


1. Дотроосоо ганцаардах 

Энэ нь таны дотор шалтгаан оршиж буй гэсэн үг юм. Та яаж ч хичээгээд мартаж, орхиж чаддаггүй тийм зүйл дотор чинь бий. Эсвэл энэ нь бүр сэтгэцийн өвчин, дотор хуралдсан ганцаардлаас үүдэлтэй. Мөн айдас байж болно. Та яаж ч хичээгээд нөгөө хүндээ бүрэн сэтгэлээ уудалж чадахгүй байж магадгүй. Ийм харилцаа таныг айлгаж, ямар нэг байдлаар муугаар дуусах вий гэсэн санаа зовнил үүсгэж байж магадгүй.

2. Харилцаанаасаа болж ганцаардах 

Хоорондоо юмаа хуваалцаж, сэтгэлээ нээхдээ тааруу байж болно. Нөгөө хүн чин сонсдоггүй, анхаардаггүй, халамж үзүүлдэггүй, түрэмгий гэх мэт байдлаар таныг холдуулдаг байх магадлалтай. Мөн өдөр тутмын ажил амьдралын дундуур нэгэндээ анхаарахгүй байж магад. Хэтэрхий их зүйл амжуулах гэж оролддог, хийдэг, байнга уулзалт хийдэг, хэзээ ч хоёулаа уулзахгүй, ямагт олон хүний газар байдаг, ажлаа хийсээр маш их цагийг өнгөрүүлдэг гэх мэт. Хамтдаа цагийг чанартай өнгөрүүлэх боломж огт гардаггүйгээс үүдэлтэй байх магадлалтай. 

3. Зорилго, найдвар

Хамтын ирээдүй, зорилго тодорхойгүй байдал биднийг ганцаардалд хүргэдэг. Та ирээдүйг харж алхаж байхад нөгөө хүн тийм ч их төлөвлөгөөгүй байх, та хоёр нэгэн зорилгогүй байх гэх зэргээс үүднэ. Ирээдүйтэй холбоотой энэхүү зөрчил та хоёрын хурдыг удаашруулна. Мөн нэг нь ирээдүйд их зүйл хүлээж тэмүүлж байхад нөгөө нь яах ч үгүй үед ийм ганцаардал үүсдэг.

4. Хэрэгцээ 

Бид маш олон төрлийн хэрэгцээтэй. Бас хэн нэгэнтэй харилцаатай болох үед тэднийг бүгдийг нь биш юм гэхэд хангалттай хэмжээнд хэрэгцээгээ хангах боломжтой байхыг хүсдэг.  Гэвч тэгж чадахгүй байгаа үед дотор хоосон, ганцаардсан мэдрэмж авч эхэлдэг. Тийм ч учраас хэрэгцээгээ өөр зүйлээс авахаар тэмүүлдэг нь бидний зан юм. Хамтдаа аливаа зүйлийг сэтгэл дүүрэн хийж, хангалттай байхыг мэдэрч чадахгүй байгаа үедээ бид дутагдаж, гансардаг. 

5. Дотно харилцаа 

Хайр дурлалын харилцаанд дур хүсэл том байр эзэлдэг. Хэрэв хосууд нэгнийхээ энэ талын мэдрэмжийг дүүргэж чадахгүй, болж өгөхгүй байвал харилцаа бага гэлтгүй өөрчлөгддөг байна. Нэгнийхээ сонирхлыг хүлээн зөвшөөрөхгүй, шинэ зүйл туршихгүй, хамтдаа хөгжилтэй цагийг өнгөрүүлэхгүй байх тусам тэр талын хүсэл мэдрэмжээрээ холбогдох нь багасч бие, сэтгэлзүйн талаас ч стресс, ганцаардлыг мэдэрдэг байна. 

6. Гомдол, хууралт

Нэгэндээ гомдсон үед, эсвэл хууртсан мэт санагдсан үед юмс яаж ч хичээгээд сайжрахгүй, ганцаардсаар байх магадлалтай. Нэг жижигхэн зүйл болоход л тэр мэдрэмж эргэн сэргэж, тэр хүндээ найдахаа больдог. Худал хэлж, хуурч, өвтгөж, тоохгүй өнгөрч байснаас болоод итгэл бага багаар алга болсон байх магадлалтай. 

Тэгэхээр яах вэ? Яаж ганцаардахгүй байх вэ?

  • Талархлын тэмдэглэл хөтлөх 
  • Сөрөг мэдрэмжүүдээ ил гарган ирж, бүгдийнх тухай өөртэйгөө ярилцах 
  • Хамтдаа байх цаг хугацаа гаргаж, ярилцах 
  • Нөгөө хүнээ маш сайн сонсох 
  • Өөрийн хүсэж буй зүйлийг илэрхийлдэг бас нөгөө хүнийхээ хэрэгцээ хүслийг сонсдог байх 
  • Хамтдаа нэг зорилго тавиад үзэх 
  • Болзож, тэврэлдэж, романтик зүйлс туршиж үзэх. Хамтдаа сайхан цагийг өнгөрүүлдэг байх 

Хэрэв ийм аргууд хэрэглээд ч бүтэхгүй байвал мэргэжлийн хүнд хандаад үзээрэй. Тусламж гуйж, асуудлыг шийдэх гэж оролдохоосоо бүү санаа зов.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
3 өдрийн өмнө
Стрессийг ердөө минутын дотор бууруулах шидтэй биеийн 8 цэг
3
2024.03.22
Зөв хүнтэйгээ учрах үед танд мэдрэгдэх 10 өөрчлөлт
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.