UBLife Logo
Спорт

Леонель Месси долоо дахь удаагаа Алтан бөмбөг шагналыг хүртлээ

Ub.life
Ub.life
Леонель Месси долоо дахь удаагаа Алтан бөмбөг шагналыг хүртлээ

Месси гол өрсөлдөгч Роберт Левандовскигоос 33 онооны илүүтэйгээр уг шагналыг хүртлээ. Тэрбээр өнгөрсөн жил Барселона клубт гол тоглогчийн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэсэн. Түүнчлэн Аргентиний шигшээ баг 28 жилийн дараа тивийнхээ аваргад түрүүлэхэд Мессигийн хувь нэмэр өндөр байсныг онцлох нь зүйтэй. Месси өдийг хүртэл нийт 947 тоглолтод оролцохдоо, 756 гоол оруулж, 318 гоолын дамжуулалт өгсөн бөгөөд 37 цом өргөөд буй юм. 

Тэрбээр шагнал гардах үеэрээ Роберт Левандовскид хандан, "Роберт, чи "БаллоДор" авах эрхтэй. Өнгөрсөн жил энэ шагналыг авах хүн нь маргаангүй чи байсан" хэмээн хэлжээ. 2020 онд цар тахлын улмаас уг шагналыг олгоогүй юм. Харин эмэгтэй хөлбөмбөгчдөөс "БаллонДор" шагналыг Барселона клубын Алексия Путелласид олгожээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.