Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Эмэгтэйн түүх" шинэлэг үйл ажиллагаа МАРГААШ зохиогдоно


Монголын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж буй улс төрч эмэгтэйчүүдийн урам зоригтой түүхийг хуваалцах, талархах, танилцах, сүлжээгээ бэхжүүлэх, эв санаагаа бэхжүүлэх зорилготой "HERSTORY" үйл ажиллагаа маргааш буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн Бямба гарагт 16:00 цагт зохиогдох гэж байна. 

Энэ өдөр хүрэлцэн ирснээр та хүндэт зочин 4 эмэгтэйн сонирхолтой, дотно, халуухан, сургамжтай, урам зориг өгөх түүхүүдийг тайзнаас, амьдаар, нэг дор, сонсох, хуваалцах ХОВОРХОН боломж, ШИНЭЛЭГ үйл явдлын гэрч болох юм.

 "HERSTORY" үйл ажиллагаа нь Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ ТББ-ын консорциумаас хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн Манлайллын Сүлжээг бэхжүүлэх төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд сүлжээ нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бэхжүүлэх, сонгуульт албанд олон нийтийн итгэлийг хүлээн ажиллах, нийгмийн өөрчлөлтөд манлайлан оролцох хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой юм. 

"HERSTORY" буюу "ЭМЭГТЭЙН ТҮҮХ":

Хэзээ: 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр буюу Бямба гарагт 16:00 цагт (Суудлын захиалга хийгдэхгүй тул та 15 минутын өмнө ирж суудлаа эзэлнэ үү.)

Хаана: Peace Tower, 18-р давхарт, Comedy Lab-ийн танхимд

Та ЭНЭ  линкээр орж эвентдээ бүртгүүлнэ үү.

Гайхамшигтай түүхүүдээр хамтдаа аялцгаая!

Жич: Уг үйл ажиллагаа зөвхөн Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүдэд нээлттэй болно.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0