UBLife Logo
Нийгэм

"МОНГОЛ ТӨРИЙН СОЁМБО" тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ

Ub.life
Ub.life
"МОНГОЛ ТӨРИЙН СОЁМБО" тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын Үндэсний музейгээс цуглуулагч Б.Амарсанаатай хамтран өнө эртнээс уламжлагдсан төрийн их бэлгэдэл “Соёмбо” хэмээх үзэсгэлэнг өнөөдрөөс олон нийтийн хүртээл болгож байна.

Үзэсгэлэнд Б.Амарсанаагийн цуглуулганд буй 1000 бурханы тамга, Өндөр Гэгээний шүтээн зураг, Өндөр Гэгээний өлзийт зургаан үсэг, Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулсан Шамбалын ерөөл хэмээх модон ном, Азарын цамын баг зэрэг ховор дурсгалд тооцогдох эд өлөг, мөн Монголын үндэсний музейн дундад зуун болон тугны сан хөмрөгт хадгалагдах эртний төрт улсуудын үеэс уламжлагдсан “Нар саран” бэлгэдэлт дүрс, Хүслийг хангагч Норов эрдэнэ, Монгол Улсын хаан Жавзандамба хутагтын ёслолын хүрэм, Богдод өргөсөн “Сүх”, Монгол улсын төрийн далбаа, Алтан соёмбот морин хуур зэрэг нийт 100 гаруй үзмэр багтжээ.

Энэхүү үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд гарах юм байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.