UBLife Logo
Нийгэм

Тоглогч Senzu-г “Inactive” статуст шилжиж буйг мэдэгдэв

Тоглогч Senzu-г “Inactive” статуст шилжиж буйг мэдэгдэв

“The MongolZ”-оос тоглогч Senzu-г “Inactive” статуст шилжиж буйг зарлалаа. Уг мэдэгдэлд “Өнгөрсөн хугацаанд The MongolZ CS2 багийн тоглогчид та бүхний сайн мэдэх бүрэлдэхүүнээрээ Монголын цахим спортын хөгжилд шинэ хуудсыг нээж, Counter-Strike тоглоомыг энгийн нэгэн компьютерийн тоглоом бус багийн спорт хэмээх үнэт зүйлээр нь олон нийтэд таниулж ирсэн билээ. Гэсэн хэдий ч, тоглогч Senzu албан ёсоор “Inactive” статуст шилжиж буйг мэдэгдэж байна.

Энэхүү шийдвэрийг багийн тоглогчид болон менежментийн багийн зүгээс удаан хугацаанд нухацтай хэлэлцэн, олон талын байр суурийг харгалзан үзсэний үндсэн дээр гаргасан болно.

Бид The MongolZ-ийн үнэнч дэмжигч та бүхнийг энэ шийдвэрийг хүндэтгэн, ойлгож хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. The MongolZ CS2 баг улирлын үлдсэн тэмцээнүүдэд Stand-In тоглогчтойгоор оролцох болно” гэсэн байна.

Тоглогч Senzu "Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Энэ шийдвэр гэнэт гаргасан шийдвэр биш байсан. Өөрийн гэр орноосоо явж байгаа мэт санагдаж байна. Бид хамтдаа маш олон дурсамж бүтээсэн. Хамгийн хайртай хүмүүстээ хамгийн сайхан бүхнийг хүсье. Биднийг дэмжиж ирсэн хүмүүсээсээ уучлалт гуйя, муу мэдээ дуулгасанд уучлаарай. Та бүхний өгсөн энэ гайхалтай боломж байгаагүй бол өнөөгийн би байхгүй байх байсан. Зүгээр л бүгдэд нь баярлалаа, бүх зүйлд уучлаарай гэж хэлмээр байна" гэсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\3.1.100.228
Zlaa senzu gol toglogch shde
ЗОЧИН\3.1.100.228
Zlaa senzu gol toglogch shde