Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сэтгүүл зүйн оюутнуудад “Улс төрийг мэдрэмжтэй мэдээлэх нь” сургалт зохион байгуулав


Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн төлөөх “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс сэтгүүл зүйн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад улс төрийг мэдрэмжтэй мэдээлэн, сурвалжлах, хэвлэл мэдээллийн агуулга дахь жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтоос ангид ажиллах ур чадвар эзэмшүүлэх зорилготой сургалт зохион байгууллаа.

МУИС, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн оюутнууд оролцсон тус сургалтыг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг, МУИС-ийн багш Б.Баярмаа, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш Б.Ариун, МҮОНР-ийн сэтгүүлч Э. Ганхуяг нар удирдан явуулав.

ЗурагТайлбар



Багш, оюутнууд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, тэднийг эх сурвалжаа болгож буй хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны хангалтгүй байдал, нийгэмд ноёлдог хүйсийн хэвшмэл ойлголт, эмэгтэйчүүдийг чиглэсэн үзэн ядах үг хэллэг зэргийн тухай ярилцаж, олон улсын хэвлэл мэдээллүүдийн сайн жишээдийг сонгон хэлэлцсэн юм.

Тухайлбал Bloomberg, BBC зэрэг мэдээллийн томоохон компани, корпорациуд нийтлэлийн бодлоготоо хүйсийн тэгш харилцаа, эх сурвалжийн эн тэнцүү байдлыг хангахын тулд нэвтрүүлсэн аргачлал, бодлоготой танилцаж, багаар ажиллан, дүн шинжилгээ хийв.

Мөн эмэгтэйчүүдээс шаарддаг нийгмийн өндөр хүлээлт, төгс сайн ээж, эхнэр байх, төгс ажилтан, албан хаагч, улс төрч байх шаардлага зэрэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа, агуулгат хэрхэн нөлөөлдөг, улмаар эмэгтэйчүүдийг үзэн ядах үг хэллэг хэрхэн даамжирч, нийгмийн хэвшмэл ойлголтыг улам бат бөх болгодог тухай ярилцлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.03
Э.Тунгалаг: Өгөгдлийн салбар бол хийх, хөгжүүлэх зүйл ихтэй сонирхолтой талбар
2
2023.11.04
С.Юмсүрэн: Уншигчдын магтаал, шүүмжлэл надад хүч, урам зориг өгдөг
3
2023.10.25
Редакцын буухиа: Үзэл санааны “Eguur”
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.