Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Оюутолгойн асуудлаарх арбитрын маргааныг зургаан сарын хугацаанд хойшлуулж эвийн хэлэлцээр хийх санал ирүүлжээ


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Оюу толгой” ХХК-ийн гадаадын хөрөнгө оруулагч талтай үргэлжлүүлж буй яриа хэлэлцээний явцын талаар Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тэрбээр хуралдааны эцэст хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. 

Засгийн газрын хуралдаанаас УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Оюу толгойн асуудлаарх УИХ-ын Түр хороотой хамтарч ажиллахыг үүрэг болгосон тухайд Х.Нямбаатар "Хөрөнгө оруулагч талаас Монголын Засгийн газарт тавьж байгаа саналыг би сая танилцууллаа. Тэдний саналыг дэмжиж УИХ-ын түр хороогоор хэлэлцүүлж, 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлын танилцуулгыг УИХ-д оруулах шийдвэр гаргалаа” гэв. 

Х.Нямбаатар түүнчлэн "Манай ажлын хэсэг хэлэлцээний явцад 34 хувийг тэглэх саналыг “Рио Тинто”-д удаа дараа хүргүүлснээр 2.3 тэрбум ам долларын бодит өрийг тэглэхээр болсон. Мөн 2015 онд байгуулагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг ямар нэг болзолгүйгээр цуцлах саналыг тэд хүлээж авсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтийн талаар мөн урт хугацаанд хэлэлцсэн. Эдгээрийг мухарлах зорилгоор далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулах саналыг хүлээж авсан. Гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хугацаа 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцахаар болсон. Оюу Толгой компанийн засаглалыг сайжруулах арга хэмжээ авч, холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу Оюу толгой компани төлөх, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах зэргээр хамтран ажиллахаар болсон. Түүнчлэн хоёр талаас үүсгэсэн арбитрын маргааныг зургаан сарын хугацаанд хойшлуулаад, эвийн журмаар хэлэлцээр хийх санал ирүүлсэн. Бид дээр дурдсан асуудлуудаар тухай бүрд харилцан үзэглэж, цаашдаа гэрээ хэлбэрийн бичиг баримт үйлдэнэ” гэж мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2023.05.09
Оросын уран гулгагчид Монголд дэлгүүр хэсэж буй зургаа олон нийтийн сүлжээнд байршуулжээ
2
2023.05.15
"Яг түүн шиг" нэвтрүүлгийн оролцогчид яг үнэндээ хэнтэй адилхан байсан бэ?
3
2023.05.23
Каннын эргэн тойронд: Женни, "цустай" даашинз, "Dua Lipa"-ийн шинэ амраг
холбоотой мэдээ
1
2023.03.31
Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 8 үйл явдал
2
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
3
2023.03.10
Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 8 үйл явдал
санал болгох
1
Уржигдар
Солонгосын алдартнуудын оролцсон "Couriers in Mongolia" нэвтрүүлэг цацагдана
2
Уржигдар
Ako's review | Шинэ эриний Эдип
3
Уржигдар
2023 оны Каннын наадмаас заавал үзэх шилдэг 12 кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.