Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хэвлэл мэдээллийн агуулга дахь жендэрийн тэгш байдлыг дэмжихээр редакторууд зөвлөлдлөө


Хэвлэл мэдээллийн байгууллагын ерөнхий редакторууд зөвлөлдөх уулзалт хийж, сэтгүүл зүйн агуулга дахь жендэрийн мэдрэмжтэй байдлын талаар хэлэлцэн, санал бодол солилцлоо.

Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Анлимитед медиа” группын хамтарсан “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс зохион байгуулсан тус зөвлөлдөх уулзалтанд gogo.mn, ikon.mn, itoim.mn, ub.life сайтууд болон MNB, Өдрийн сонин, Зууны мэдээ зэрэг хориод томоохон мэдээллийн байгууллагын редакторууд оролцов.

Судалгаагаар монголд сэтгүүл зүйн үйл ажиллагаан дахь дөрвөн эх сурвалж тутмын нэг нь, улс төрийн мэдээний эх сурвалжийн арван хүн тутмын нэг нь эмэгтэй хүн байна. Тодруулбал өдөр тутмын сонин болон мэдээллийн сайтуудын улс төрийн мэдээллийн топ эх сурвалж болох 50 хүний 5 нь л эмэгтэй хүн байгаа юм. Энэ үзүүлэлтийг өсгөх, эмэгтэйчүүдийн дуу хоолой, үзэл санааг хэвлэлээр эн тэнцүү мэдээлэх санаачлагат редакторууд ийн нэгдэж, туршлага солилцсон юм.

ЗурагТайлбар



Туршлагаас үзэхэд нэр бүхий редакциуд эх сурвалжид эзлэх эмэгтэйчүүдийн тоог хянаж, тодорхой хувиас буулгахгүй байх бодлого баримтлан ажиллаж байна. Мөн энэхүү үйлийг албажуулах байдлаар эх сурвалжийн хүйсийн тэнцвэрт байдлыг хангах бүртгэл хөтлөн, өдөр тутмын нийтлэл, нэвтрүүлгийн хэчнээн хувь нь эрэгтэй болон эмэгтэй хүн болохыг бүртгэж, тэнцвэржүүлж ажиллах санаачлага уулзалтаас гарлаа.

Зөвлөлдөх уулзалтанд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг, Стратеги академийн захирал Б.Болорсайхан нар илтгэл тавьж, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн асуудал дэлхий дахинаа болон монголд ямар түвшинд буй судалгаа, мэдээллүүдийг танилцуулсан юм.

Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувиар бид дэлхийн 187 орноос 130 дугаарт жагсаж буй нь Монгол Улс Ойрх Дорнод, Хойд Африктай эн зэрэгцэн яваа үзүүлэлт аж. Тиймээс хүн амын тал хувь нь болсон эмэгтэйчүүдийн дуу хоолойг орхигдуулахгүй байх, тэнцвэртэй мэдээлэх, хүйсийн хэвшмэл ойлголтоос ангид мэргэжлийн түвшинд ажиллахыг хэвлэл мэдээллийн салбарынханд уриалж, хамтран ажиллах санаачлагыг "Мэдрэмжтэй мэдээлье" нэгдэл болон уулзалтанд оролцсон редакторууд хамтран гаргалаа.


“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийг Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Анлимитэд медиа группийн хамтарсан консорциумаас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд үүсгэн байгуулав.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.03
Э.Тунгалаг: Өгөгдлийн салбар бол хийх, хөгжүүлэх зүйл ихтэй сонирхолтой талбар
2
2023.11.04
С.Юмсүрэн: Уншигчдын магтаал, шүүмжлэл надад хүч, урам зориг өгдөг
3
2023.10.25
Редакцын буухиа: Үзэл санааны “Eguur”
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.