Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Хантайшир" дэвжээний 20 жилийн ойн барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүллээ


Говь-Алтай аймгийн "Хантайшир" бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Энэхүү барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Улсын харцага О.Хангай үзүүрлэн, их шөвөгт Улсын харцага Б.Бат-Өлзий, Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарав. П.Бүрэнтөгс аварга цолонд хүрснээсээ хойш анх удаа заалны барилдаанд түрүүлж буй нь энэ юм. 

Харин шөвгийн наймд Улсын харцага Б.Орхонбаяр, Улсын начин Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Ө.Батзул нар шалгаран үлдэв. 

Бөхийн барилдааны тавын даваанд  тунаж барилдсан Улсын харцага Б.Орхонбаяр, Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар 1 цаг 13 минут 38 секунд барилдсан юм. Энэ бол сүүлийн жилүүдэд харагдаагүй удаан үргэлжилсэн барилдаан билээ. Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун өмнөх өдөр нь Хөвсгөл аймгийн Тариалан суманд зохиогдсон Монгол улсын заан Ц.Дамдиндорж агсны 90 насны ойд зориулсан бөхийн барилдаанд үзүүрлээд байсан юм. 

Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах дараагийн барилдаан энэ сарын 25-ны бямба гарагт Хоршоологчдын холбооны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
2
20 цагийн өмнө
Какүрюүд монгол шавь авахыг зөвшөөрсөнгүй
3
20 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.