UBLife Logo
Спорт

Moon Dance хамтлаг Дэлхийн аваргад VI байрт шалгарлаа

Ub.life
Ub.life
Moon Dance хамтлаг Дэлхийн аваргад VI байрт шалгарлаа

Латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Германы Бремен хотод явагдлаа. Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд онцгой тохиолдол болж 6 биш 7 хамтлагийг финалын эцсийн шатанд үлдээсэн байна. Эцсийн шатанд Монгол улсаа төлөөлөн оролцсон Moon dance хамтлаг болон бүжгийн спорт маш өндөр хөгжсөн Германы хоёр баг, ОХУ-ын хоёр баг, Австрийн хоёр хүчирхэг баг шалгарсан юм. 

Ийнхүү долоо дахь удаагаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Moon dance VI байранд шалгарснаар, Финалистийн цомыг 4 дэх удаа хүртжээ. 

Moon Dance хамтлаг уг тэмцээнд үндэсний бахархал болсон "Шонхор" шувуунаас сэдэвлэсэн үзүүлбэрээр оролцсон бөгөөд Michel & Amazonka брэнд тэдний хувцсыг урлажээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.