UBLife Logo
Newsfeed

Жүжигчин Жун Хо Ёныг хэт турсанд шүтэн бишрэгчид нь санаа зовниж байна

Г.Сүрэн
Г.Сүрэн
Жүжигчин Жун Хо Ёныг хэт турсанд шүтэн бишрэгчид нь санаа зовниж байна

"Squid Game"-ийн жүжигчин, загвар өмсөгч Жун Хо Ёны хамгийн сүүлд инстаграмдаа оруулсан зураг нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг багагүй түгшээж байна. 27 настай, "Louis Vuitton" брэндийн глобал төлөөлөгч Жун Хо Ён энэ тухай "Хэтэрхий завгүй ажиллаж байгаагаас юм идэх ч зав гардаггүй. Сүүлийн үед нэлээд жин хассан. Америкт анх ирэхэд таардаг байсан хувцаснууд одоо томддог болсон. Стресст ороогүй ч зүгээр л юм идэж чадахаа больчихсон. Яг ямар мэдрэмж гэдгийг хэлж чадахгүй нь. Өөрийгөө алдаж буй мэт мэдрэмж төрж байна" гэжээ. 

Жун Хо Ён нь 179 см өндөр, 49 кг жинтэй бөгөөд Netflix-ийн хамгийн өндөр үзэлттэй шоу болсон "Squid Game" цацагдсанаас хойш зураг авалт, нислэгүүд ихсэж 3 кг жин хасжээ. Тэр "Цаашид ажлаа зохицуулж, илүү эрүүл жинтэй болохоор хичээж байна. Санаа тавьж байгаад баярлалаа" гэжээ. 

Эх сурвалж: Nst.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
8
1
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.