UBLife Logo
Нийгэм

"Болор цом-39" яруу найргийн наадам энэ сарын 24-нд болно

Ub.life
Ub.life
"Болор цом-39" яруу найргийн наадам энэ сарын 24-нд болно

Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 24-д Соёлын төв өргөөнд зохиогдохоор болжээ. Эхний шатанд 144 шүлэг ирсэн бөгөөд тэднээс шалгарсан 25 яруу найрагч “Болор цом”-ын төлөө өрсөлдөх юм.  

Тэмцээн цар тахлын онцгой үед зохиогдож байгаа тул Зохиолчдын эвлэлийн ахмад гишүүд, "Болор цом" наадмын үнэнч үзэгчдэд урилгаар үзүүлэх ажээ.  “Болор цом 39” наадамд уншигдах бүх шүлгийг “Mon nom” аппликэйшнд аудио хэлбэрээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үнэ төлбөргүй, нээлттэй үзэж болохоор байршуулах юм байна. Түүнчлэн МҮОНРТ энэхүү тэмцээнийг шинэ жилийн үеэр бүрэн эхээр нь үзэгчдэд хүргэх юм. 

Тэмцээнийг Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүд шүүх аж. Та бүхэнд "Болор цом-39" наадмын хоёрдугаар шатанд шалгарсан 25 яруу найрагчийн нэрсийг хүргэе. Тэднээс дөрвөн яруу найрагч өмнө нь уг тэмцээнд түрүүлж байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.