Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бээжин-2022 өвлийн олимпын тухай мэдвэл зохих БҮХ ЗҮЙЛ


24 дэх удаагийн Өвлийн олимпын наадам БНХАУ-ын Бээжин хотод энэ оны хоёрдугаар сарын 4-өөс 20-ны хооронд зохиогдоно. Өвлийн олимпын наадам Бээжинд болсноор тус хот өвлийн болон зуны аль аль наадмыг зохион байгуулсан анхны хот болох юм. 

#1 Хэдэн улс, хэдэн төрлөөр оролцох вэ? 

Энэ удаагийн Өвлийн олимпын наадамд 80 улсын 3000 гаруй баг тамирчид дараах 15 төрлөөр зохиогдох 109 удаагийн тэмцээнд оролцох болно.

#2 Монгол Улсын баг тамирчид хэрхэн оролцох вэ?

Энэ сарын 16-нд манай тамирчдын эцсийн чансаа гарсны дараа хэдэн тамирчинтай өвлийн олимпод оролцох нь тодорхой болох юм. Одоогоор Монгол Улс өвлийн олимпын наадамд 14 удаа оролцоод байна.

#3 Цар тахлаас хэрхэн сэргийлэх вэ? Үзэгчтэй байх уу? 

Олимпод оролцох бүх баг тамирчид, зохион байгуулагч, хэвлэлийнхэн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан эсхүл 21 хоног тусгаарлагдах юм. Улмаар Бээжинд очсоны дараагаар бүрэн хаалттай системд нэвтэрч, өдөр бүр шинжилгээ өгч, байнга амны хаалт зүүх журам хэрэгжинэ. Үзэгч, хөгжөөн дэмжигчдийн тасалбар хязгаарлалттай бөгөөд цар тахлын журмаас шалтгаалан Хятадын эх газрын иргэд л үзэх боломжтой юм. 


#4 Тэмцээнүүдийн хуваарийг хаанаас харах вэ? Хэрхэн үзэх вэ?

Хамгийн эхний тэмцээн хоёрдугаар сарын 2-д 20 цагт керлингийн төрлөөр зохиогдох юм. Тэмцээний хуваарийг эндээс харах боломжтой. Нээлтийн ёслолын шууд дамжуулалтыг эндээс, тэмцээнүүдийг эндээс тус тус үзээрэй. 

#5 Өвлийн олимп яг хаана зохиогдох вэ? 


Ихэнх тэмцээнүүд Бээжингийн хойд хэсгийн алслагдсан дүүрэг Яньчинд байрлах олимпын хоёр шинэ ордонтой спортын их талбайд зохиогдоно. Хятад улсын хамгийн өндөр зэрэглэлийн тусгай зам бүхий уг  “Цасан луу” зам нь 1.9 км урт, 16 хэсэгтэй байгууламж юм. 

#6 "Цасгүй олимп" болох өндөр магадлалтай

Бээжин хот нь дулаан цаг ууртай бөгөөд хоёрдугаар сард цельсийн 5 градусаас -6 хэм хүртэл л хүйтэрдэг. Зохион байгуулагчид их хэмжээний хиймэл цасыг бэлтгэхээр төлөвлөж байгаа ч цаг уураас хамааран тийм ч "өвлийн" олимп болох магадлалгүй нь шүүмжлэл дагуулж байна. 

#7 Олон улсын эсэргүүцлийн асуудал юу болсон бэ? 

Шинжаан дахь хүний эрхийн зөрчил, Түвд болон Хонконг дахь улс төрийн дарангуйллыг бодлогыг эсэргүүцсэн олон улсын хүний эрхийн тэмцэгчид, АНУ, Шинэ Зеланд тэргүүтэй олон улсын төлөөлөгчид Бээжин-2022 олимпод оролцохгүйгээ мэдээлээд байсан. 180 гаруй хүний эрхийн бүлгэмүүд Хятад дахь өвлийн олимпыг эсэргүүцэхэд нэгдсэн ч Олон Улсын Олимпын Хороо хүлээн аваагүй бөгөөд Хятад улсын зүгээс хүний эрхтэй холбоотой бүх төрлийн шүүмжлэлийг үгүйсгэсээр байна. 

#8 Бээжин-2022 олимпын бэлгэ тэмдэг юу вэ?

Мөсөн хувцас өмссөн том нүдтэй панда Bing Dwen Dwen энэ удаагийн олимпын бэлгэ тэмдэг болжээ. ‘Bing’ нь мөс гэх утгатай бөгөөд цэвэр ариун байдал, хүч чадлыг бэлгэдэж, ‘Dwen Dwen’ нь хүүхдийг төлөөлөх аж.

Өвлийн олимпын наадмын дараа Паралимпын өвлийн наадам гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд зохиогдох юм.

 

Хамгийн их уншилттай
1
2022.07.11
ФОТО: "Playtime 2022" наадмын ЗАГВАРЛАГ залуус / Өдөр /
2
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
3
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
холбоотой мэдээ
1
2022.08.02
Сөрөг мэдрэмжийг эерэг болгож тайван амрахад туслах 10 бичлэг
2
2022.07.19
Олимпын хошой алтан медальт уран гулгагч Юзүрү Ханю зодог тайлж буйгаа мэдэгдлээ
3
2022.07.18
Хөнгөн атлетикийн ДАШТ-ий марафон гүйлтэд 40 настай тамирчин Б.Сэр-Од 26-т орлоо
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Stray"-тэй төстэй тоглоом хайж буй хүмүүст санал болгох 20 тоглоом
2
4 өдрийн өмнө
Яруу найрагч Д.Галсансүхийн хос пянз худалдаанд гарчээ
3
4 өдрийн өмнө
Олны хайрыг хамгийн ихээр татсан 15 алдартан гэр бүл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.