UBLife Logo
Дэлхий

Филиппин вакцинд хамрагдаагүй иргэдээ хөл хорионд оруулжээ

Ub.life
Ub.life
Филиппин вакцинд хамрагдаагүй иргэдээ хөл хорионд оруулжээ

Баярын дараа ковидын халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор Филиппин улс вакцинд хамрагдаагүй иргэдэдээ хөл хорио тавьжээ. Филиппинд арванхоёрдугаар сарын дунд үеэс арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд ковидын халдвар 285 хувиар нэмэгдсэний улмаас албаныхан уг шийдвэрийг гаргасан бөгөөд энэ нь нийслэл Манила хотын ойролцоо бүсэд амьдарч буй иргэдэд хамаатай гэжээ.

Манила хотын нутаг дэвсгэр нь нийт 14 сая орчим хүн, 16 хотыг хамардаг аж. Хотын захирагч вакцинд хамрагдаагүй иргэдийг хоол хүнс, ус, эмнэлгийн тусалж авах зэрэг зайлшгүй хэрэгцээ гараагүй бол гэртээ байхыг үүрэг болгосон байна. Хөл хорионы шинэ дүрэм лхагва гарагаас эхэлж нэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх гэнэ. 

Дархлаажуулалтын эрч суларч, иргэдийн вакцинд хамрагдах идэвх сул байгаа нь халдвар нэмэгдэх шалтгаан болсон гэж Филиппиний эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзэж байна. 

110 сая хүн амтай Филиппиний засгийн газар 2022 оны тавдугаар сар гэхэд 77 сая иргэнээ буюу хүн амынхаа 70 хувийг бүрэн дархлаажуулна хэмээн найдаж байгаа аж. Гэвч арванхоёрдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар тус улсын иргэдийн 36 хувь нь вакцины хоёр дахь тундаа хамрагдсан байжээ. 

Эх сурвалж: The New York Times

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.