UBLife Logo
Спорт

Рөүингийн анхдугаар Улсын аваргад гэр бүлийн тамирчид түрүүлэв

Ub.life
Ub.life
Рөүингийн анхдугаар Улсын аваргад гэр бүлийн тамирчид түрүүлэв

Монголын Рөүингийн анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр явагдаж "Ган спорт" төвийн тамирчин Д.Доржнамжим, эмэгтэйчүүдийн төрөлд Б.Марал-Эрдэнэ нар түрүүлэв. Уг хоёр тамирчны амжилт Монгол Улсын анхны рекорд болон тэмдэглэгдлээ. Сонирхолтой нь, түрүүлсэн тамирчид нэг гэр бүлийнх байсан юм.

Рөүингийн анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнд найман клубын 25 тамирчин оролцсон. Эрэгтэй тамирчдын төрөлд "Ган спорт" төвийн тамирчин Д.Доржнамжим түрүүлж, мөнгөн медалийг "976 кроссфит" клубын тамирчин Г.Лхагвасүрэн, хүрэл медалийг Ц.Билгүүн хүртсэн юм. Д.Доржнамжим УАШТ-ий хүндийн өргөлтийн төрөлд мөн оролцож жиндээ огцом, түлхэлттэй өргөлт, нийлбэрээр түрүүлж гурван алтан медаль аваад байв. 

Эмэгтэй төрөлд Б.Марал-Эрдэнэ аваргалж, мөнгөн медалийг "976 кроссфит" клубын тамирчин М.Оюунболор, хүрэл медалийг Н.Мандах хүртсэн.

Түүнчлэн энэ долоо хоногт "Ган спорт" төвд кроссфитийн анхны УАШТ болох ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.