Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголын сайхан бичигтнээр эгч, дүү хоёр шалгарлаа


“МОНЦАМЭ” агентлагийн “Хүмүүн бичиг” сонины редакцаас зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” 25 дахь удаагийн улсын уралдааны шилдгүүд өнөөдөр шалгарлаа. 

Уралдааны сурагчдын ангилалд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2б ангийн сурагч Ү.Эмүжин болон түүний эгч 11б ангийн сурагч Ү.Энхжин нар түрүүлэв. Хоёрдугаар байрт, Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр сургуулийн 6е ангийн сурагч Э.Даариймаа, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн 11-р ангийн сурагч Б.Лхам-Орлом нар шалгарсан. Харин гуравдугаар байрт Булган аймгийн Рашаант сумын 7а ангийн сурагч Д.Алтан-Оргил, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 8а ангийн сурагч У.Ганшатар нар шалгарав. 

Мэргэжлийн багш нарын ангилалд Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн багш Ц.Норпил түрүүлж, хоёрдугаар байрыг Хөвсгөл аймгийн "Титэм" сургуулийн багш Б.Оюун-Эрдэнэ, гуравдугаар байрыг Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн багш М.Урангоо нар эзэлсэн юм. 

Мөн насанд хүрэгчдийн ангилалд Graph.mn сайтын сэтгүүлч Б.Баянжавзан тэргүүлж, хоёрдугаар байрт МУБИС-ийн оюутан Д.Нямдэлгэр, гуравдугаар байрт МУИС-ийн оюутан Х.Түвшинтүлхүүр нар шалгарлаа.

Уран бичлэгийн төрөлд “Содон чимээ сургалтын төвийн багш Б.Алтантуяа түрүүлж, хоёрдугаар байрт Архивын ерөнхий газрын ажилтан Ч.Бямбадолгор, гуравдугаар байрт У.Ариунцэцэг орсон. 

Бичвэрийн бус бүтээлийн төрөлд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Нэгдүгээр сургуулийн багш Ж.Гэрэлмаа тэргүүлж, хоёрдугаар байрт Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн монгол хэл, бичгийн ахмад багш Д.Сайнтогтох, гуравдугаар байрт ОХУ-ын Санктпетрбург хотын УИС-ийн монгол хэлний багш Ц.Дорждэрэм нар шалгарав.

Сайхан бичигтэн ангиар Дархан -Уул аймгийн 16-р сургуулийн Н.Цолмон багштай 12а анги шалгарч, хоёрдугаар байрт Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн Б.Маралмаа багштай 10д анги, гуравдугаар байрт Хөвсгөл аймгийн “Сод -Эрдэм” сургуулийн Б.Алимаа багштай 10б анги тодорсон юм.

12-р ангийн сурагчдын ангилалд шилдгээр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 12а ангийн сурагч Б.Анужин, Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 12а ангийн сурагч Ё.Золбоо, Дорнод аймгийн “Хан-Уул” цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч Э.Будсүрэн, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 12а ангийн сурагч Х.Нандинцэцэг, Төв аймгийн “Хүмүүн“ цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч О.Минжинсор, Ховд аймгийн “Цаст -Алтай” цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч С.Халиун нар шалгарлаа. 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
21 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.